МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 515 хувьчлахаар шийдвэрлэн хуулийн төсөл нь бэлэн болоод байсан орон сууц хувьчлалын асуудлыг Ардчилсан Холбоо эвслийн Улсын Их Хурал дахь бүлэг авч хэлэлцэж иргэдийнхээ амьдралын нэн тэргүүний хэрэгцээ болсон орон сууцыг үнэгүй хувьчлах шийдвэр гаргаж Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан юм. 200 гаруй тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө хувьчлах энэ үйл явц нь хувьчлалын шинэхэн түүхэнд ХАА-н нэгдлийн хувьчлалтай тэнцэхүйц хэмжээний ач холбогдолтой хувьчлал болж байна. Одоогийн байдлаар хувьчлалд хамрагдах нийт орон сууцны 90 орчим хувь нь хувьчлагджээ. Хэдхэн жилийн өмнө иргэд орон сууцаа барьцаалах, арилжих, томсгох, багасгах бүү хэл хоорондоо солилцох ч эрхгүй байсан юм. Орон сууц нь иргэдийн өмч болжтэдний захиран зарцуулах эрххэрэгжиж эхэлснээр олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө эдийн засгийн байнгын эргэлтэд орж үндсэн хөрөнгийн зах зээл бүрэлдэх, эдийн засгийн нааштай үзүүлэлт тогтворжиход жинтэй нөлөө үзүүлдэг хүчин зүйлийн нэг боллоо. - Эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээний чухал заалтын нэг нь татварын бодлоготой уялдаж байсан юм. Татвар тойрсон маргаан мэтгэлцээн нь зах зээлийн эдийн засагтай, ардчилсан тогтолцоотой улс орнуудын хувьд улс төрийн хүрээнийхний ном хаялцдаг жижүүрийн сэдвийн нэг байсаар л байна. Ардчилсан Холбоо эвсэл татварын шатлалыг багасгах бодлого баримталж 4 шатлалаас 2 шатлалд шилжин аж ахуйн нэгж, байгууллагын 4,5-аас 100 сая хүртэлх төгрөгийн орлогод 40 хувийн татвар ноогдуулж байсныг эрс бууруулж 15 хувь болгон тогтоосон юм. Үүнд нийт татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын 90 гаруй хувь нь хамрагдаж байгаа бөгөөд нийтдээ татварын дарамт 16-57 хувиар буурсан тооцоо гарч байна. Хүн амын орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлогын доод хэмжээг нэмэгдүүлж, татварыг бууруулах арга хэмжээг үе шаттай авсны дүнд 1997 онтой харьцуулахад татвараас чөлөөлөгдөх орлогын доод хэмжээ 2,8 хувиас 3,1 дахин өсчээ. Татварын давхардлыг арилгах зорилгоор хувь хүний цалин хөлс түүнтэй адилтгах орлогын нийт дүнд татвар ноогдуулж байсныг өөрчилж хөдөлмөрийн хөлсний орлогоос эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн татварыг хасаж татвар ноогдуулдаг боллоо. Мөн иргэдийн аминдаа орон сууц, хашаа байшин худалдан авсан, мэргэжлийн сургуульд суралцагч хүүхдийн төлбөрт төлсөн мөнгийг татвар ноогдох орлогоос чөлөөлж байна. Хувьцааны ноогдол ашиг, хувь хүртэгчийн орлого, зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлсөн. Богд шилжүүлснээр 150-иас доош малтай, малаас өөр орлогын эх үүсвэргүй өрхийг бүх төрлийн татвар хураамжаас чөлөөлж байгаа бөгөөд уг чөлөөлтөд нийт мал бүхий өрхийн 80 орчим хувь нь хамрагдаж байна. Татварын боловсронгуй, чухал хэлбэр болох Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг гаргаж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бүх бэлтгэл ажлыг ханган мөрдөж байна. Ардчилсан Холбоо эвсэл импортын татварыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw