Монгол улсын парламент - боть 1

514 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I салбар дахь эрх зүйн зохицуулалтыг сайжруулах арга хэмжээг авснаар банк санхүүгийн салбар эрүүлжих үйл явц эхэлсэн гэж хэлж болно. -Төрийн байгууллагын бүтцийг өөрчлөх, эдийн засаг нийгмийн харилцааг эрүүлжүүлэх ажлыг эвсэл бараг зэрэг эхэлж аль нь аж ахуйн, аль нь төрийн ажил болох нь мэдэгдэхгүй бүтэцтэй байсан төрийн захиргааны байгууллагыг үндсэн чиг үүрэгт нь нийцүүлж төрийн өмчийн хяналт ашиглалт, хамгаалалтыг нэг гарт төвлөрүүлж төрийн өмчийн төлөөллийг бүх яам газар, засаг захиргааны нэгж, түүний удирдлага дураараа хэрэгжүүлдэг байсныг зогсоосон. Энэ ажил төв, орон нутгийн төрийн захиргааны бүх байгууллагыг хамарсан юм. Ингэснээр өнөөгийн хэллэгээр эвсэл авилгалтай тэмцэх ажлыг төр, аж ахуйн ажил, харилцааг зааглан цэгцэлж тодорхой хэм хэмжээ тогтоох механизм бүрэлдүүлэх замаар бүр 1996 оноос эхэлсэн гэж хэлж болохоор байгаа юм. - Ардчилсан Холбоо эвсэл анх удаа төрийн өмчийн тооллого явуулж төр нь хэдий хэрийн өмчтэй түүнийгээ хэрхэн эзэмшиж захиран зарцуулахаа тодорхойлсон. Мөн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн амин сүнс болсон өмч хувьчлалын үйл явцыг зогсонги байдлаас гаргаж тодорхой бодлого, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлсэн. 1996 оны сүүлчээс өнөөг хүртэл хувьчилсан өмчийн хэмжээ мөнгөн дүнгээр өмнөх 4 жилийн хувьчлалаас 40 дахин илүү байгаа бөгөөд 1990 онд хувийн хэвшил манай дотоодын нийт бүтээгдэхүүний 04 хувийг үйлдвэрлэж байсан бол өнөөгийн байдлаар энэ хэмжээ 69 хувь болтлоо өсчээ. Арван жилийн өмнө хувийн хэвшилд нийт ажлын байрны 6 хувь ногдож байсан бол одоо энэ үзүүлэлт 80 хувьд хүрчээ. - Ардчилсан Холбоо эвсэл нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг үр ашигтай байна гэж үздэг бөгөөд иргэдээ өмчлүүлэх, хөрөнгөжүүлэх бодлого үр дүнгээ өгнө гэдэгт итгэдэг юм. Иймээс ч Ардчилсан Холбоо эвсэл эрх барьсан анхны жил Монголд анхны дуудлага худалдаа болсон. Анх удаа хуулийн дагуу ил тод байдлаар эдийн засгийн чадавхи уралдуулах замаар явагдсан үндсэн хөрөнгө зарах дуудлага худалдааны дараа зөвхөн Улаанбаатар хотын өнгө төрх яаж өөрчлөгдсөнийг хүн бүр бодож үзэж болох юм. Ганцхан жишээ татахад, одоогоос 10 жилийн өмнө манай улсын хэмжээнд тэр үеийн нэрээр цайны газар, кафе, гуанз, ресторан, дэлгүүр бүгд нийлээд 2108 ширхэг байсан гэж статистикийн мэдээнд дурьджээ. Тэгвэл сүүлийн гурван жилд зөвхөн Улаанбаатар хотод ийм төрлийн үйлчилгээний газар дээрхи тооноос илүүтэйгээр бий болжээ. Үүнд тухайн үеийн сумын дэлгүүрээс зарим талаар тансаг байж болох нийслэлд бүртгэлтэй 7000 гаруй лангуу, ТҮЦ-ийг оруулсангүй. Дээрхи жишээ бол зөвхөн хувийн өмч, хувь хүний санаачлага хөрөнгийг түшиглэж манай улсад өсөн нэмэгдэж, чанар үйлчилгээний хувьд өрсөлдөх болсон хувийн хэвшлийн үйлчилгээний бүхэл бүтэн салбар бий болж чадсаны тод илэрхийлэл гэж бодож байна. Орон сууцны хувьчлал бол манай иргэдийн анхаарлыг тухайн үед хамгийн их татаж байсан асуудал юм. МАХН-ын эрх барьж байх үед үнэтэй

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw