513 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ардчилсан Холбоо эвсэлд эрх барьж суралцах цаг байгаагүй бөгөөд төр түмний үйл хэргийг бие даан гүйцэлдүүлэх их хариуцлага сонгууль явагдсаны дараа маргааш өглөөнөөс эхлэн ажлын цагтай уралдан ногдсон юм. Сонгуулийн дараахь өдөр, саруудад улс төр, нийгэм, эдийн засгийн орчинд үүссэн нөхцөл байдлын тухай өнөөдөр нуршин сануулах нь илүүц болов уу гэж бодож байна. “Шилжилтийн үе” гэж нэрлэн шинэтгэлийн бодлогоос залхаах туршилтаас хурдан ангижрахыг хүмүүс хүсэж, шинэ эрх баригчдын ажлаа эхэлсэн өдрөөс эхлэн бүх юм сайн сайхан болчих мэт хүлээлт олон нийтэд үүсчихсэн байлаа. Нийгмийн сэтгэл зүй, улс төрийн тухайн үеийн компанит ажил, эсрэг ухуулгаас үл хамааран нийгэмд хуримтлагдсан олон ужиг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхээс өөр арга Эвсэлд байгаагүй юм. Хүндрэл бэрхшээлтэй асуудал бүрээр улс төрийн шийдэл гарахад Улсын Их Хурал дахь олонхи түүнд нэгдсэн гишүүд онцгой үүрэгтэй оролцож байлаа. Тухайн үед хэцүү байсан боловч хожим нь нийгэм, эдийн засгийн харилцаанд ашгаа өгөх эерэг үр дүнг эрхэмлэн асуудалд хандах нь олонтаа байлаа. Гэвч эдгээр эерэг гэгдэх үр дүн хүмүүсийн ажил амьдралын ердийн хэрэгцээ болох үед асуудал тавигдаж байсан цаг үе түүнийг шийдвэрлэхэд тохиолдож байсан бэрхшээл, улс төрийн орчин, оролцогчид мартагдсан байх нь бас л жирийн зүйл юм. Төрийн ажил улс төрийн бодлоготны хувь заяа гэдэг зарим талаар ийм байх боловч өнгөрсөн хугацаанд Эвслээс хийж хэрэгжүүлсэн бодлогын чанартай зарим ажил, түүний үр дүнг эргэн санахад илүүдэхгүй. Үүнд: - Амь тариагаар, өөрөөр хэлбэл, татаасаар аргацаасан захиргаадалтын үнийн худал тогтолцоо нь эдийн засаг, нийгмийн салбарыг өрийн дарамтад баригч, хямралыг өдөөгч гол хүчин зүйл болж байлаа. Үнийг чөлөөлж зах зээлийн эдийн засгийн зарчимд шилжүүлснээр эдийн засгийн харилцааг либеральчлах, эдийн засгийн өсөлтийг бодит утгаар нь хангах боломж бүрэлдсэн юм. Дээрхи бодлогын шинжтэй арга хэмжээнээс үүдэн эерэг үр дүнг зөвхөн эрчим хүчний системээр жишээлж үзвэл үнэ чөлөөлсний үр дүнд төвийн эрчим хүчний систем л гэхэд өвлийн бэлтгэлээ төсвөөс шалтгаалалгүй жил бүр хангаж чаддаг болсон юм. Энэ бол олон арван тэрбум төгрөгийн тухай асуудал. Өдөр бүр шахам болдог байсан цахилгаан тасрах, эсвэл Засгийн газраас зарлаж удаан хугацаагаар хийдэг байсан гэрлийн хязгаарлалтын тухай манай ард иргэд одоо бараг санахаа байжээ. - Бодит байдлаараа дампуурчихсан байсан банк санхүүгийн салбарын хямрал, захиргаадалтын үеийн эдийн засгийн банкны тогтолцооны задрал тухайн үед хамгийн хурцадмал асуудал болж байлаа. Арилжааны 15 банкны 1996 оны санхүүгийн тайланг олон улсын аргачлалаар гаргахад банкны системийн нийт зээлийн 50 хувь нь чанаргүй гэсэн ангилалд багтаж байлаа. Төсвөөс эргэж төлөгдөх нөхцөлөөр олгогдсон болон банкны чанаргүй зээлийн хэмжээ 1996 оны II хагас гэхэд 90 тэрбум төгрөгт хүрсэн байв. Алдагдал үйлдвэрлэгч машин болсон зарим банкны үйл ажиллагааг зогсоож, татан буулгаж Банкны тухай хуулийг шинэчилж, банк санхүүгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw