512 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хугацааны тооллоо жарнаар, зуунаар, мянганаар хэмжиж хөгжлийнхөө хүрсэн өндөрлөг, амжилт, ололтоо дүгнэж ирсэн. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёр зуун, хоёр мянганы босгыг дамжиж ажилласан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д өнөөдөр хийсэн ажлаа дүгнэж, хийхээ товлож ярилцах чухал нэгэн эгшин тохиож байна. 1996 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн нь монголын ард түмний хувьд шинэ сонголтоо хэрэгжүүлэх үйлсэд шинэ боломж нээсэн түүхэн үйл явдал байсан. Төр улсын зузаан түүхтэй Монгол оронд төрийн эрх барих дээд эрх мэдэл манай иргэдийн чөлөөт ардчилсан сонголтын дүнд анх удаа нэг улс төрийн хүчнээс нөгөө улс төрийн хүчинд тайван замаар шилжсэн юм. Төрийн эрх мэдлийн хүрээнд монголд гарсан энэ өөрчлөлт монголчууд бидэнд шинэ зүйл байсан төдийгүй дэлхийн улс түмний хувьд ч монголын талаархи шинэ мэдээ байсан юм. Монголчуудын чөлөөт сонголтоор нээгдсэн тэрхүү шинэ боломжийг ажил хэрэг болгох үйл явц амар хялбар байгаагүй. Сонгуулийн дүнд парламент дахь олонхи, цөөнх байраа сольсон боловч шинэ эрх баригчдын хувьд шийдвэрлэх асуудлууд хуучнаараа үлдсэн юм. Ардчилсан Холбоо эвслийн сонгогчидтой байгуулсан гэрээнд тухай үеийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар нилээд зүйл тусгагдсан байсан боловч эрх баригч хүчний хувиар эвслийн хийх ажил, тулгамдаж байсан асуудлын хүрээ хэмжээ хавьгүй их байсан. Гэвч сонгогчидтой байгуулах гэрээ нь Ардчилсан Холбоо эвслийн болон сонгогчийн хооронд үүрэг хариуцлагын амьд хэлхээ холбоог бий болгож чадсан бөгөөд эвсэл гэрээгээ хэрэгжүүлэх ажлыг зохин байгуулж түүнийхээ хэрэгжилтийг сонгогчиддоо тайлагнаж ирсэн нь парламентын ардчиллын чухал хэм хэмжээ болон төлөвшиж байна. Ардчилсан Холбоо эвсэл 2000 оны Цагаан сарын шинийн нэгнээр тасалбар болгож сонгогчидтой байгуулсан гэрээнийхээ урьдчилсан биелэлтийг гаргаж сонгогч түмэндээ толилуулсан. Уг гэрээний биелэлтэд удахгүй болох Улсын Их Хурлын сонгуулийн үеэр манай ард түмэн бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадна гэдэгт итгэж байна. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн дагуу хоёрдахь удаагаа сонгогдон байгуулагдсан Улсын Их Хурлын олонхийг бүрэлдүүлж ажилласан МҮАН- МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил бодлого, үйл ажиллагааны тухай болон түүний үр дүнгийн талаар чуулганы нээлт хийж буй энэ богинохон хугацаанд бүхэлд нь ярих боломжгүй боловч зарим зүйлийг Та бүхний анхааралд толилуулах нь зүйтэй гэж бодож байна. Ардчилсан Холбоо эвслийн Улсын Их Хурал дахь бүлэг байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны өмнө тулгамдаж байсан асуудлыгулс төрийн хүрээнд шийдвэрлэх амаргүй үүргийг хэрэгжүүлж ирсэн юм. Нэг үгээр хэлбэл, ард түмнээс итгэл авч төрийн хэргийг шийдвэрлэх эрхээр хангагдсан Улсын Их Хурал дахь олонхи түүнийг бүрэлдүүлж ирсэн гишүүд төрийн бодлого боловсруулах түүнийг хууль тогтоох эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж ирлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw