МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 511 нь ганц санаа Та бүгдэд хүргэе. Улсын Их Хурал энэ багийн гишүүн нь болж ажиллах хэрэгтэй байгаа юм. Парламент гэдэг маань манай улсын амин чухал асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гаргадаг хууль тогтоогч байгууллага. Их Хурал манай нийгмийн оюун санааны зөвшилцлийн талбар байх ёстой болов уу. Монголд хүчтэй сөрөг хүчинтэй улс төрийн тогтолцоо тохиромжтой болохыг бид ухаарч байгаа. Хэрэв Монгол Улс орчин үеийн хөгжилд хөл нийлүүлье гэвэл Их Хурал нь үлгэрлэх ёстой. Энэ бол ардчиллын амин сүнс. Миний бие Засгийн газрын тэргүүний албан тушаалд тохоон томилогдохоос өмнө Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнтэй бараг гурван жил хамтран ажилласныхаа хувьд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын ажлын жаргал зовлонг мэдэрснийхээ хувьд Та бүхэндээ хандаж нэг зүйлийг хэлэх гэсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд Та бүхэн зах зээл, ардчиллын тогтолцоог бэхжүүлж гүнзгийрүүлэх чиглэлээр ихээхэн хүчин зүтгэл гарган ажиллаж ирсэн. Гэхдээ та бүхэн бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө нэг боловч хоногийн өмнө баталж гаргавал улс оронд хэрэгтэй олон чухал асуудлууд хуримтлагдаад байгаа. Энийг хэрэгжүүлэх талаар анхаарал, санаачлага гаргаж ажиллаачээ. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьчлал, Эрчим хүчний тухай хууль, Төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн хууль, Өршөөлийн хууль, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Авилгалын эсрэг хөтөлбөр зэрэг нэн шаардлагатай хөтөлбөр, хуулийн төслүүд байгаа. Энийг хэлэлцэж шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэх байна. Энэ асуудлыг хэлэлцэхдээ үндэслэл муутай, хардлага, сэрдлэг хэл амнаас бэргэж болгоомжлох шаардлага байхгүй. Урьд нь зоримог ажиллаж байсан шигээ цаашдаа ч гэсэн зоригтой ажиллахыг Та бүхнээс хүсч байна. Улс төрийн үзэл бодол үл харгалзан бүх монголчууд бид үндэснийхээ тусгаар тогтнолыг бүрэн хангахын төлөө хамтран ажиллах бололцоотой юм. Нэг баг болон хамтран ажиллах бололцоотой. Энэ бололцоог цөмөөрөө бодит байдал болгохын төлөө хүчин зүтгэцгээе гэжТа бүхэнд уриалах байна. Анхаарал тавьсанд баярлалаа. 48 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвслийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг 2000.04.05 Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ, Эрхэмсэг хатагтай, ноёд оо! Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн ээлжит чуулганы нээлт нь шинэ мянганы босгон дээр тохиож байгаагаараа онцлог юм. Хүн төрөлхтөн цаг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw