510 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 асуудлыг шийдвэрлэчихээд байна. Чех Улсад иргэд харилцан ажил эрхпэх тухай хэлэлцээрийг бид нар бас байгуулчихсан байгаа. Гэхдээ бид ажил эрхлэлтийг бүрэн хянаж, цаана нь хөдөлмөрийн илүүдэл дутагдалтай байгааг тодорхойлж ажиллах шаардлагатай байна. Ер нь нэг асуудал энэ хөдөлмөрийн зах зээл дээр анхаарал татаад байгаа юм. Улс хувийн хэвшлийн алинд нь ч ялгаа байхгүй. Ажил олголт дээр танил тал харах явдал хааяагүй байгаад байна. Танилгүй бол хар ажилд ч ороход төвөгтэй болсон байна. Ажил олгогчид өндөр авъяас шаардахгүй ажилд хүртэл хоёр гадаад хэлтэй байх зэрэг үндэслэлгүй зохиомол өндөр шаардлага тавьж, хөдөлмөрчдийг хохироож байгаа энэ байдлыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Манай тэтгэврийн тогтолцоонд гарч байгаа дэвшлийг улам баталгаажуулах хэрэгтэй байна. Удахгүй хүн бүр тодорхой хэмжээний үндсэн тэтгэвэр болон ажилласан жилээс хамааран нэмэгдэл тэтгэвэр бий болгоно. Ирээдүйд өөртөө болон гэр бүлдээ зориулан илүү ахиу тэтгэвэр авахыг хүссэн хүмүүст зориулсан даатгалд суурилсан нэмэгдэл тэтгэвэр бий болгоно. Ирээдүйд болно бүтнэ биз гээд санаа амирлангуй явсаар байгаад насныхаа эцэст орлогын эх үүсвэргүй болохоос сэрэмжлүүлэх даатгалын тогтолцоог бид бүрдүүлэх чиглэлээр ирэх дөрвөн жилд ажиллана. Монголчууд бид ахуй амьдралынхаа чанарт анхаарал хандуулж хүрээлэн байгаа орчин нөхцөлөө сайжруулах хэрэгтэй байгаа юм. Манай орон онгон байгаль, хосгүй газар нутаг, түүхэн өв болон амьд байгалийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах талаар чамгүй амжилт олсон. Өнөөдөр бид хот суурин газрынхаа амьдрах орчныг сайжруулах, ялангуяа агаарын бохирдлыг бууруулах талаар түлхүү санаа тавьж ажиллах болно гэдгийгээ энэ индэр дээрээс мэдэгдэж байна. Хүний амьдралын нэг хэсэг айх аюулгүй, аж төрөх явдал байдаг. Манай иргэн бүр оршин суудаг дүүрэг, орон нутагтаа хувийн сонор сэрэмж, хамт олны эвсэг ажиллагааг хөхиүлэн дэмжмээр байгаа юм. Би цагдаагийн байгууллагын ажилтнуудад иргэдтэй харьцах ёс зүйн зохистой стандартыг нэвтрүүлэхийг хатуу шаардаж ажиллаж байгаа. Тэд иргэдийн эрх чөлөө, нэр хүндийг ямагт дээдэлдэг байх ёстой. Энэ итгэл олох хэсэг нь олон түмний хүсэн хүлээж байгаа нэгэн хэргийн илрүүлэлтээс шалтгаалах болно. Би энд Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийн тухай ярьж байгаа юм. Би манай хууль хяналтын байгууллага, шүүхийн удирдлагад хандаж цагдаагийн газар, шүүхийн байгууллагууд авилгалгүй бүс болгон үлгэрлэн ажиллахыг үүрэг болгосон байгаа. Үүнийгээ ч гэсэн цаашдаа шаардаж ажиллах болно. Монгол Улс бидний үед дэлхийн дунд орлоготой орнуудын хэмжээнд хүрэх бүрэн боломжтой. Энэ тухай намар ажил аваад тодорхой тоо хэлж би ярьж байсан. Энэ зорилт бол бодитой зорилт. Хувийн хэвшил өнөөдөр эдийн засагт эзэлж байгаа хувь нь 70 гаруй хувь болчихсон байгаа. Энэ сектортоо түшиглээд бид цөмөөрөө нэг баг болон ажиллаж чадах юм бол энэ зорилтыг хэрэгжүүлэх бүрэн бололцоотой. Эцэст
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw