МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 509 ажлын үр дүнгий нь харгалзан зохих дэмжлэг үзүүлэх нөхцөл бүрдэж, тийм бололцоо гарч ирж байгааг дурдъя. Мэдээлэл юу юунаас чухал гэдгийг Та бүгд анзаарч байгаа. Малчдад мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ, цаг агаарын үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байна. Нийтийн мэдээллийг нууж хаадаг, түүнээс ашиг хонжоо олдог явдлыг таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг зохин байгуулалтад оруулж, малчид ченжүүдийн хэлсэн үнээр бус харин тодорхой олон нийтэд зарлагдсан зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг илүү ашигтай тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай байна. Хөдөө орон нутагт бүтээмжийн асуудал ч гэсэн юу юунаас чухал байгаа гэдгийг хэлье. Бид боловсруулаагүй түүхий эд хил давж байгааг гар хумхин хараад байлгүй өндөр үнэ өртөгтэй ноолуур, арьс, шир, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо санах ёстой болов уу. Энийг хэрэгжүүлэхийн тулд бид хөдөөгийн дэд бүтэц, ялангуяа зам, эрчим хүч, усан хангамжийг сайжруулах талаар дорвитой ажлуудыг цаашид хийх болно. Манай төмөр зам, дотоод, гадаадын агаарын тээврийг хэт зохицуулалтаас задалж энэ салбарт байгаа дэлхий дахины хуримтлуулсан арвин туршлагад үндэслэн хөрөнгө оруулж татах замаар энэ салбарт бид шинэ харилцааг төлөвшүүлж, шинэ шатанд гаргахаар ажиллах болно. Манай орны иргэд өргөн уудам эх нутгийнхаа аль ч өнцөг буланд амьдарч байсан ялгаа байхгүй тэгш хүртээмжтэй, чанартай, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг хүсдэг бөгөөд тэгж нэхэх эрхтэй. Иргэд чанартай хоол хүнс хэрэглэх, биеийн тамир чийрэгжүүлэлтээр хичээллэх, өвчин эмгэгээ хүндрэхээс нь өмнө цаг алдалгүй эмчид үзүүлэх зэргээр өөрсдийн эрүүл мэндийн төлөө санаа тавьж хариуцлага хүлээдэг байх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхдээ бид бас улс орон даяар нэн шаардлагатай эм тариа, вакцины хангамжийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө цаашид зүтгэх болно. Боловсрол манай өрсөлдөх чадварын тулгуур тулах цэг нь болох юм. Энэ утгаараа манай дээд боловсролын байгууллагуудад зах зээлд борлогдох чанарын шалгуурыг хангах ёстой бол бага, дунд болон дунд боловсрол математик шинжлэх ухааны тулгуур мэдлэгээс гадна амьдрах ухаанд сургах талаар илүү түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр бид нар цаашид ажиллах болно. Манай сургуулийн хүүхдүүд сурч хүмүүжих цагаа сунгаж сургалтын арга хөтөлбөрийг орчин цагийн шаардлагад нийцүүлэн яаралтай өөрчлөн төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Ажил эрхлэлтийн хувьд ч гэсэн бас нааштай үр дүн байгаа. Тэгэхдээ энэ талаар хийх ажил нэлээд байгаа юм. Өнөөдөр шинээр үйлдвэр, аж ахуй нээгдэж, хүмүүс баялгийг бүтээж, гэр бүлээ тзжээх арга замыг сүвэгчилж байна. Засгийн газар энэ асуудлыг байнга анхааралдаа байлгаж байгаа. Тухайлбал, БНСУ-д ажил эрхэлж байгаа монгол иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор БНСУ-ын талтай яриа хэлэлцээр хийж, үүний үр дүнд монголоос тухайн улсад ажиллах иргэдийн тоог 400-гаар нэмэгдүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw