508 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хууль эрх зүйн хамгаалалт, баталгааг эрс дээшлүүлж, байх ёстой байранд нь хүргэх талаар санаачилга гаргамаар байна. Улсын Их Хурал энэн дээр анхаарна байхаа гэж найдаж байна. Шүүх засаглалыг хэрэгжүүлэхэд оролцдог бүх байгууллага, түүний албан тушаалтан, ажилтнууд өөрсдөө хууль ёсыг үлгэр жишээ мөрддөг байх ёстой. Бас хуулийг шударга сахиулдаг байх үүрэгтэй. Засаг, төрийн үйл ажиллагаа, албан тушаалтантай холбоотой маргааныг хувийн холбоо сүлбээ, улс төрийн нөмөр нөлөөгөөр бус харин гагцхүү хуулиар шийдвэрлэдэг байх ёстой юм. Энэ бол хууль ёс, эрх зүйт нийгэм төлөвших үндсийн үндэс мөн. Энэ чиглэлээр өнгөрсөн 10 жилд бид үндсэндээ хийсэн зүйл туйлын бага байна. Хийх ажил дэндүү их байна. Банкны тогтолцоог эрүүлжүүлэх асуудал өнөөдөр хурц хэвээр байгаа. Бид олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай банкны тогтолцоог бүрдүүлэхийн төлөө анхаарч ажилламаар байгаа юм. Банкуудын муу менежерүүд, түүнчлэн төр, засгийн байгууллагуудын болчимгүй арга ажиллагаанаас болж, банкинд итгэх иргэдийн итгэл буурсанд аль аль талдаа дүгнэлт хийх цаг нэгэнт болсон. Нөгөө талаас бас анхаарал татаж байгаа асуудал гэвэл монголчууд хөлс хүчээ шавхаж олсон мөнгөө алдчихгүй байх баталгаа өнөөдөр алга байна. Манай банкуудыг иргэд, байгууллагын нууцыг чанд хадгалж чадах найдвартай эрх зүйн орчинтой болгохгүй бол иргэдийн маань хуримтлал гадаадын банк руу урсах аюул нүүрлэж болзошгүй байгааг бид онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Үндэсний татварын тогтолцооны хүрээнд ч гэсэн улам гүнзгийрсэн, улам төгөлдөржүүлсэн алхмуудыг цаашид авах шаардлагатай байна. Нийгмийн эмзэг хэсгийг татварын мөнгөөр Засгийн газар харж үздэг гэсэн ч бид бусдаар тэжээлгэдэг сэтгэлгээг өөгшүүлэх нь буруу юм. Үүний сацуу өөрсдийн ур ухааны хүчинд төдийгүй, нийгмийн дэмжлэгийг авч гарч ирсэн чинээлэг хэсэг маань шилжилтийн үеийн хүнд ачаанаас харьцангуй илүү үүрэх ёстой гэдгийг бас хэлмээр байна. Үүнийг хүлээн зөвшөөрдөггүй бизнесменүүд, өндөр орлоготой хэсгийнхэн нийгмийн элит байж чадахгүй. Зарим орондтохиолдсонтой адил хөрөнгө гадагш зугатах, албан ёсны хэвшил задрах үзэгдлээс зайлсхийхийн тулд эдийн засгийн өсөлт, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихээс гадна хамгийн гол нь бүх иргэдэд шударга тусах татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр хийх ажил нилээн байна. Бизнесийг хөгжүүлэхийн тулд шинэ технологийг уургалах хэрэгтэй байгаа юм. 50-иад оноос түүхтэй манай барилгын салбарын хувьд гэхэд л орон сууцыг орчин үеийн дулаан бөгөөд аюулгүй болгохын тулд шинэ арга, техник технологи, шинэ материал ашиглах ёстой болж байна. Гадаадаас шинэ түнш олох орчин үеийн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмжийг олж авах замаар хуучны эмгэгтэй үйлдвэрүүдэд шинэ технологи нэвтрүүлэхийг дэмжинэ. Саяхан болтол эзэнгүй байсан үндэсний үйлдвэрийг дэмжих бололцоогүй байсан. Өнөөдөр хувьцааны төвлөрлөөр үйлдвэрүүд ажлаа мэддэг хүмүүсийн хяналт, удирдпагад очиж байна. Ийм нөхцөлд хийсэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw