МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I 507 Эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд энэ баг маань ирэх дөрвөн жилд дараахь ажлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна. Юуны өмнө эдийн засгийн тусгаар тогтнолыг хэрэгжүүлэхийн тулд нийгмийн бүх төлөөллийг оролцуулсан үндэсний багийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг явуулмаар байна. Улс төрийн тогтвортой байдлыг сахин хамгаалахгүйгээр зөвшөлцөөнд хүрч чадахгүй гэж түрүүн хэлсэн. Дараа нь төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагааг эмхлэн журамлаж үндэсний зөвшилцөлд хүрэх, тавьсан зорилгоо гүйцэлдүүлэхэд захируулах талаар шийдвэртэй, тууштай арга хэмжээнүүдийг авч эхлэх шаардлагатай байна. Засгийн газар багийн гишүүний хувьд гаргасан шийдвэрийг, хүнд суртлаа бусдад юуны түрүүнд бизнес эрхлэгчдэд тулгадгийг болиулж, түншлэлийн харилцааг эрхэмлэх шаардлагатай байна. Олон түмний болон хөндлөнгийн бие даасан хяналтын тогтолцоог хүчтэй болгох чиглэлээр хийх ажил их байна. Төрийн үйлчилгээний зарим үүргийг үе шаттайгаар төрийн бус байгууллага, хувийн секторт бид нар шилжүүлж байгаа. Хууль эрх зүйн болон зохин байгуулалтын арга хэмжээг цаашид гүнзгийрүүлэх шаардлагатай байгаа юм. Яагаад энийг хэлж байна вэ гэхээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гэх зэрэг их гоё чамин нэрээр лангууны худалдагч нарыг шаналган, элдэв хүнд суртлаар дарамтлан мөнгө саах гэсэн оролдлогыг таслан зогсоох шаардлагатай байна. Хотын тээврийн асуудлыг шийдэж байгаа микроавтобусуудыг гадуурхахаа болих хэрэгтэй байна. Түүнчлэн, бизнес эрхлэх, амьдрал ахуйгаа төвхнүүлэх үндсийн үндэс болсон газрын харилцаа, авилгалын үүр болгосон үеэ өнгөрүүлсэн тогтолцоог бас халах шаардлагатай байгаа юм. Ялангуяа Улаанбаатар хотод ард иргэд бизнес үйлчилгээ үзүүлэх ёстой төрийн байгууллагуудад бугшсан олон дутагдал доголдол байгаа талаар гомдол тасрахгүй байгаа. Энэ талаар сонгууль энэ тэр гэж хойш тавилгүйгээр цаг алдалгүй иж бүрэн тууштай арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ хүрээнд хууль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ арга механизмын тал дээр нь ч гэсэн анхаарах шаардлагатай байгаа юм. Ийм хүнд сурталтай тэмцэхэд нам, эвслийн харъяалал, үзэл бодол, албан тушаал, гавъяа, түүх ямар ч үүрэггүй гэдгийг бас энд дурдах хэрэгтэй болов уу. Бизнес эрхлэхэд нь албан тушаалаа ашиглаж дарамталдаг, улмаар эдийн засгийн өсөлтөд саад хийж байгаа хүнд сурталтай бид жинхэнэ дайн зарлах цаг болжээ. Энэ бол хэнтэй ч хуваалцахгүй хийх ёстой төрийн үүрэг мөн юм. Хувийн хэвшил өсч торних, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг улам сайжруулах чиглэлээр хийх ажил бас цөөнгүй байна. Өмчийн эрхийн баталгааг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх хэрэгтэй байна, Зээл аваад төлдөггүй бол хувийн өмчийн эрх зөрчигдөж байгаа хэрэг. Хуультай байгаад шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол өмчийн эрх бас л тунхаг хэвээрээ үлдээд байгаа юм. Өр ширтэй үйл ажиллагаа нь зогссон компаниудыг дампууруулдаггүй бол өмчийн эрх бас л зөрчигдөж байна гэсэн хэрэг. Ийм учраас өмчийн эрхийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw