506 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэмжиж, дээшлүүлэх, болж өгвөл тэргүүлэх түвшинд очих шаардлагатай болж байгаа юм. Уг нь монголчууд бид сургуульд хамрагдсан тоогоороо, төгссөн сургууль, курсынхаа тоогоор дуулж сонссоноор хөгжиж байгаа орнууд Азийн олон орны иргэдээс дээгүүр байдаг. Монголчууд яах аргагүй авъяаслаг хүмүүс л дээ. Англи, герман, орос, гадаад хэлийг эзэмшчихсэн, бас цэвэр дуудлагаараа гайхуулдаг дэлхийн улс төр, спорт, математик, физик, химийн шинжлэх ухааны нарийн томъёоны гаргалгаа теоремийн баталгааг бүр дунд сургуульдаа заалгад Олон улсын олимпиад тэмцээнд өндөр амжилт үзүүлдэг. Дээд сургуулиуд ч гэсэн эдийн засаг, бизнес, хууль эрх зүй, төрөл бүрийн техник технологийн инженер, компьютер мэдээлэл зүй гээд нарийн мэргэжлийн хичээлийг зааж байна. Эдгээрийг л сургалтын агуулга, түвшинг эрс дээшлүүлж, өөрсдийн ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлгөгч хүч болгон хувиргах хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлээр үүсгэл санаачилга цөөнгуй байгаа. Энийг бид нар бүх талаар дэмжих шаардлагатай. Мэргэжлийн өндөр түвшнээс гадна ажил хөдөлмөр, амьдрал ахуй, гэр бүл үр хүүхэд, хамтран ажиллагсад элэг нэгтэндээ хүндэтгэлтэй хандах харилцаа хариуцлага сахилга бас чухал байгаа юм. Иргэний боловсролыг олгоход манай дунд сургуулиас гадна их, дээд сургуулиуд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Эв нэгдэл чухал гэж улс төрийн хүчин, хүн бүр их ярьдаг, уриалдаг. Өөр өөрийн сонирхол байр суурьтай хүмүүсийг нийгмийн хэм хэмжээ, хууль ёсыг зайлшгүй дагаж чаддаг, хийсэн үйлддийнхээ төлөө хариуцлага хүлээж, зөвшилцөлд хүрдэг тийм нийгмийн үнэлэмж орчинг бүрдүүлэхэд боловсрол онцгой чухал үүрэгтэй учраас бид нар боловсролыг онцлон ярьж байгаа юм. Энэ зорилтыг бид нар биелүүлж чадахгүй бол яах вэ? Энэ зорилтыг хэрэв бид нар биелүүлж чадахгүй бол ямагт ядуу улс байх болно. Энэ зорилтоо бид нар биелүүлж чадахгүй бол бид бусдын гарыг харж царайчлан амьдрахад хүрнэ. Одоохондоо олон орон бидэнд туслах хүсэлтэй байна. Гэхдээ гадаадын тусламж гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалт биш гэдгийг цөмөөрөө ухамсарлах шаардлагатай байгаа юм. Энэ утгаар нь монголчууд бид өнгөрсөн арван жилд олсон улс төрийн тусгаар тогтнолоо ирэх арван жилд эдийн засгийн тусгаар тогтнолоор батжуулж бэхжүүлэхээс өөр зам үндсэндээ байхгүй байна. Иймээс үндэсний зөвшилцөлд хүрч нэгэн баг болж ажиллахаас өөр сонголт бидэнд алга байна. Энэ утгаар нь үндэсний зөвшилцөлд хүрч нэг баг болж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. Нэгэн баг болж ажиллах, эсэх талаар улс төрийн шийддээ бид өөрсдөө гаргах эрхтэй. Тийм ч боломжтой. Засгийн газар дангаараа нэг баг болж чадахгүй, зөвхөн багийн гишүүн л байх юм. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах жинхэнэ үйлдвэрлэгчид бол манай малчид, ажилчид, сэхээтнүүд, бизнесменүүд. Улсын Их Хурал, шүүх, төрийн бус байгууллагууд, эрдэмтэн мэргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг нийгмийн бүх төлөөлөл энэ баг дотор багтаж ажиллах ёстой гэж бодож байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw