Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 505 бид бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдал, ардчилалд хохирол учирна. Бид улс төрийн бие даасан тогтвортой байдлаа эдийн засгийн хувьд баталгаажуулах чиглэлээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Бид эдийн засгийн тусгаар тогтнолыг өргөн хүрээнд шинэ байдлаар авч үзэх шаардлагатай тулгараад байна. Нэг орны зээл тусламжаар амьдардаг байснаа олон улсын хандивлагчдын зээл тусламжид дулдуйдан амьдарч байна өнөөдөр. Энэ бол эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг биш байх. Манай залуучууд амьдралтай залгахын тулд хилийн дээсийг олноороо алхаж байна. Энэ бол бас эдийн засгийн тусгаар тогтнолын асуудлыг шийдэж байгаа хэрэг биш байхаа. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь ядууралд орсон нийгмийн тодорхой хэсэг нь тэтгэлэг хүртдэг тогтолцоог бас хэлээгүй байх. Зарим үйлдвэрүүд өрсөлдөх чадваргүй зогсож ноос, ноолуур хилээр хулгайгаар гарч, малын хулгай газар авч, сая сая мал гамшиг зуданд нэрвэгдэж байгаа нь эдийн засгийн тусгаар тогтнолд тустай зүйл лав биш. Эрхэм гишүүд нь хурал хаях замаар нийгэмд зайлшгүй чухал арга хэмжээ, өөрчлөлтүүдийг зогсоодог нь эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлж байгаа хэрэг биш байхаа. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь ажлын шинэ байр, илүү сайхан чинээлэг амьдрал, өнө эртний түүх соёл, уламжлалаа хадгалах бололцоо юм. Эдийн засгийн тусгаар тогтнол гэдэг нь асуудалд эрүүл саруул ухаанаар хандана гэсэн үг. Энэ утгаар нь авч үзвэл дараахь хоёр асуудалд анхаарах хэрэгтэй болов уу. Нэгдүгээрт, бүтээмжийн тухай асуудал: Социализмын үед үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэдэг байсан учраас тэнд бүтээмжийн тухай ойлголт туйлын бүрхэг ач холбогдол багатай байсан. Тэгвэл өнөөдөр бид дэлхийн зах зээлд бүтээмжээрээ өрсөлдөж байж л бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ борлуулж, эдийн засгийн тусгаар тогтнолоо олж авч чадна. Дотооддоо гурил будаа, зүү тэвнээ үйлдвэрлэж байвал тусгаар тогтнолоо оллоо гэж санаа амардаг үе нэгэнт өнгөрсөн. Манай зах зээлд дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бүгдийг нь шингээж чадахгүй учраас бидэнд гадаадын экспортын зах зээл хэрэгтэй байгаа юм. Дэлхийн хөгжлийн чиг хандлага энэ утгаар бидэнд улам ая таатай нөхцөл бүрдүүлж байна. Гэвч гадаадынханд өндөр үнэтэй, чанар муутай бараа шахах бололцоо бидэнд байхгүй. Энэ бол глобальчлалын утга санаа, шалгуур шаардлага нь. Тухайлбал, мал аж ахуйн бүтээгдэхүүн зардлаараа өрсөлдөх боломжтой ч чанараараа гологдож байна. Энэ бол бүтээмжийн асуудал. Хот хөдөөг холбосон дэд бүтэц, мэдээллийн урсгалыг сайжруулахгүйгээр эдийн засгийн тусгаар тогтнолыг бид хангаж чадахгүй. Энэ бол бас л бүтээмжийн асуудал юм. Хоёрдугаарт, боловсролын асуудал: Ур чадвартай, өндөр бүтээмжтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд боловсролын орчин үеийн тогтолцоо онц чухал болж байна. Бид боловсрол, мэдлэгээ дэлхийн жишиг хэмжүүрээр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw