Монгол улсын парламент - боть 1

504 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНЫ нэгжүүдийн эрхийг 7 хоногт 3 удаа хотод олгодог юм байна. Тэдний гаргасан судалгаагаар 7 хоног тутам 30-аад аж ахуйн нэгж шинээр үүсч байна гэж байна. Энэ бол чамлахаар үзүүлэлт биш. Бизнесийн орчин чухам бодит байдал дээрээ ямархуу янзтай байгаа вэ гэдгийг бас илэрхийлж байгаа үзүүлэлт гэж бид нар дүгнэж байгаа юм. Өнгөрсөн дөрвөн жилд шинээр 100 гаруй мянган ажлын байр бий болсон байгаа. Энэ бүгдийг бол бид нар хийсэн юм. Энэ бүгд аяндаа бий болоогүй юм. Энийгээ л бид нар Та бүхэнд илтгэж байгаа юм. Улсын Их ХуРлын эрхэм гишүүд ээ! Ардчилал гүнзгийрэхийн хирээр Монгол түмний бүрэн эрхт байдал бодит биеллээ олж байна. Манай улсыг өрнүүн ардчилал, хөгжил дэвшилд хөтөлнө. Санаа боддоо чөлөөтэй илэрхийлэх боломж сонгох эрхийг, эрх чөлөөг бид юунаас ч илүү дээдэлдэг болсныг хот, хөдөөгийн хөдөлмөрчид маань уулзаж ярилцаж байхад онцлон тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэм, эдийн засаг, улс төр хийгээд ёс суртахууны олон асуудлаар хүчтэй шүүмжлэл өрнөх болсонд бид эмзэглэх биш харин олзуурхах ёстой. Энэ бол ардчилсан нийгмийн зайлшгүй хэм хэмжээ бөгөөд гагцхүү улс үндэстний хэмжээнд ингэж илэн дал ангүй маргаж мэтгэлцэж байж л бид сая энэ нийгмээ хөгжил дэвшилд хүргэж чадах юм аа. Нийгмийн архагшсан сөрөг үзэгдлийг гэр орондоо дотроо халаагаад шивнэж ярьдаг байсан. Эсвэл шүлэг, найргийн далд утгаар илэрхийлдэг байсан. Түүнийг нь илрүүлэхийн тулд мэдээлэгч ашигладаг байсан тэр үе бол аль хэдийн өнгөрсөн байна. Давтаад хэлэхэд, бидний амьдрал гэрэл гэгээтэй орчинд шилжихэд харанхуйд харагдаагүй сайн, саар юмс үзэгдэл ил тод харагдах боллоо. Ил тод, нээлттэй байх зарчмаас бид хэдий хүнд байсан ч гэсэн ухрах ёсгүй. Ухарч байгаагүй, ухрах ч үгүй ээ. Нийгэмд байгаа архаг хууч эмгэгийн талаар ажил хэрэгчээр ярилцаж, гэхдээ түүний уг сурвалжийг ултай хэлэлцэх хэрэгтэй байна. Бидний хэн маань ч гэсэн шударга ёсыг хүсдэг. Гэсэн хэрнээ манайхан дээр дооргүй аль ч нам хүчин байсан аргалах, бүтээх, “чадаж байгаа юманд аргагүй” гэсэн бусдыг хохироох, “би л цэвэр гарч чадаж байвал дараа нь галав юүлсэн ч яахав” маягийн сэтгэлгээнээсээ ангижирч чадахгүй байна. Байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нийгмийн динамик зүй тогтлыг хялбарчлах гэсэн оролдлого тасрахгүй байна. Харамсалтай нь үүнээс болж ардчилсан нийгмийн үнэлэмж хэлмэгдэж, хувь хүн улс орны эрх ашиг хохирох явдал цөөнгүй байна. Хэн маань ч хувь хүнийхээ хувьд жинхэнэ ардчиллын шаардлагад хүртэл төлөвшиж чадаагүй байна гэж дүгнэхэд хилсдэхгүй болов уу. Бидэнд амьдралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ бүгдийг бүрдүүлэхийн тулд тэвчээр, цаг хугацаа, өдөр тутмын нөр их хөдөлмөр хэрэгтэй. Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл юм. Үүнийг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw