Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 503 толгой цохиж байх юм. Ард иргэдийн дунд газартай харьцах соёл нэмэгдэж, газрын үр шимийг хүртэж сурч байна. “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг эхлүүлж хэрэгжүүлснээр 1999 онд гэхэд л 118 мянган өрх энэ хөтөлбөрт хамрагдаж, эдгээр өрхийн дундаж орлого 225 мянган төгрөг болсон байх юм. Нэг иргэнд 0,05 га газар эзэмшүүлэх хатуу хязгаарлалтыг цуцалж боломжоороо 15-аас доошгүй жилийн хугацаатай газар эзэмших эрхийг бид нээж өгсөн байгаа. Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн иргэн Шагдарсүрэнгийн Пүрэвсүрэн, Жамбалын Сандагсүрэн нар тус бүртээ найм, найман га газар авч 1998 он гэхэд нэг га-аас 40 тонн төмс хураан авсан байна. Тэр өрхийн жилийн орлого нь 14 сая төгрөгт хүрсэн байна. Өөрийн хөрөнгөөрөө 50, 100 тонны үрийн төмс, хүнсний ногоо хадгалах зоорьтой болоод саяхан Сандагсүрэн нь “Жип” машин худалдаж аваад ажил, ар гэрийн албаа залгуулдаг болжээ. Өөр бас нэг жишээ, дөрвөн жилийн өмнө гар утсыг баячуудын хэрэглээ мэт ярьдаг байсан. Тэгвэл өнөөдөр энэ нь энгийн хэрэглээ болж, улсын хэмжээнд байгаа статистикаар 40-өөд мянган хүн гар утас хэрэглэж байна. Тэд бүгд баячууд болсон бол тун сайшаалтай хэрэг юм. Иргэд маань баян чинээлэг болбол улс маань улс маань баян чинээлэг, хүчирхэг болно гэж бид үздэг. Энэ хурдаараа бол ирэх дөрвөн жилд манай малчид гар утасны ид шидийг үзэх бололцоотой болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хувийн 45 дээд сургууль шинээр байгуулагдаж залуучуудын сурах, өртөө хөрөнгө оруулалт хийх боломж нэмэгдлээ. Манай хойч ирээдүйн оюун санааны хувьд ч тэр, бие бялдрын хувьд ч тэр эрүүл байх ёстой. Ийм учраас эвслийн Засгийн газар нялхас, бага хүүхдийг вакцинжуулахад онцгой анхаарч, сүүлийн хоёр жилд давхардсан тоогоор 100 мянга гаруй хүүхдийг улаан бурхан, сахуу зэрэг өвчний эсрэг урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтад тарилгад хамрууллаа. Энэ нь хамрагдвал зохих хүүхдийн 94 хувь нь болж байгаа юм. Манай улсын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн дөрвөн жилд сайжирсан байгаа. Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн дардан зам өнгөрсөн жил ашиглалтад орсноор зорчих хугацаа хоёр дахин багасч бензин шатахуун, засвар сэлбэгээс эхлээд цаг хугацаа, хөрөнгө хүч, нерв хэмнэх болсонд орон нутгийн ард иргэдээс гадна аяны жолоо мушгидаг хүн бүр, бас зорчигчид Монгол Улсын Засгийн газарт хандаж гүн талархал илэрхийлж байгаад бид урамшиж байдаг юм. Цааш нь үргэлжлүүлээд баруун, зүүн болон урд зүгийн авто замыг барьж байгуулах чиглэлээр бид нар ажиллаж байна. Хот хөдөө хаана ч явсан ая тухтай хооллох, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх зоогийн газар, дэн буудлуудтай болж байна. Гадаад дотоод жуулчлал жилээс жилд нэмэгдэж байна. Улаанбаатартхаа сайгүй барилгын ажил өрнөж, өдөр бүр байшин барилга ашиглалтад орж, шинэ шинэ бизнес үйлчилгээний газрууд үүдээ нээж байна. Ганцхан жишээ хэлье. Шинээр үйл ажиллагаагаа явуулах аж ахуйн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw