502 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I ОХУ-д зорчих зарим иргэдийг визийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг шийдвэрлээд байна. АНУ-тай эрх зүйн туслалцааны чиглэлээр хамтран ажиллахаар яриа хэлэлцээр бид хийж байна. Иргэд зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа өнөө цагт иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалах нөгөөтэйгүүр манай иргэд оршиж байгаа орныхоо хууль тогтоомжийг чанд мөрдөх асуудал чухал болж байгааг анхаарах хэрэгтэй. Монгол Улс улс орноо цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарлаж энэ асуудлаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Монгол Улсын Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоол баталсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд Засгийн газар идэвхитэй ажиллаж ирлээ. Нэн ялангуяа цөмийн зэвсэгтэй 5 гүрэнтэй энэ асуудлаар яриа хэлэлцээр тогтмол явуулж байна. Энэ 4 дүгээр сард ажлаа эхлэх цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Олон улсын хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэж бид үзэж байгаа юм. Монгол Улс АСЕАН-ы бүсийн чуулган болсон нь Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулах бололцоо нээж өглөө. Товчоор хэлэх юм бол, глобаль нийгэмд гагцхүү хамтын хүчин чармайлтаар хамтын хөгжил цэцэглэлийг авчрах бололцоотой гэдгийг бид гадаад харилцаандаа иш үндэс болгон ажиллаж ирсэн юм. Дотоод нийгэм эдийн засгийн амьдралд ч гэсэн өнгөрсөн жилүүдэд гүн гүнзгий өөрчлөлт гарсан, ажлын 5 өдөрт шилжсэн иргэд маань амьдралдаа анх удаа төрийн өмчийн орон сууцыг үнэгүй өмчлөн авч үл хөдлөх хөрөнгөтэй болсон, үзэл бодол нийгмийн гарал удам угсаанаасаа болж хэлмэгдсэн 30 гаруй мянган Монголчуудынхаа нэр төрийг сэргээсэн, эхээсээ урьд тэтгэвэрт гардаг байсан гаж тогтолцоог залруулсан, тэтгэврийн шинэ тогтолцооны эрх зүйн үндсийг тавьсан, өвгөд хөгшид төрийн албан хаагчдын цалин орлогыг бодитой нэмэгдүүлж чадсан. Хүн амын орлогын албан татварын ачааллыг гэхэд бид 2,5 дахин бууруулж чадсан байгаа. Тодорхой эдийн засгийн салбаруудад ч гэсэн өөрчлөлт гарсан. 1992 онд төвийн эрчим хүчний систем 214 удаа, 1996 онд 197 удаа цахилгааны хязгаарлалт хийж байсан байх юм. 1992 онд 32 удаа, 1996 онд 33 удаа энэ системд аваар осол гарч байсан байх юм. Өөрөөр хэлбэл, өнжөөд л цахилгаан тасалдаж, аваар осол гардаг байхад юун үйлдвэр аж ахуй эрхлэх мантай, лаа шүдэнзээ нөөцөлж гал алдахгүй байхыг л бүгдээрээ боддог байсан. Гэтэл өнөөдөр бүх юм сайн сайхан болоогүй ч гэсэн байдал яаж дээрдсэн байгааг Та нар надаар хэлүүлэхгүйгээр бүгдээрээ сайн мэдэж байгаа. 1996 оноос малчдын бодит орлого тасралтгүй нэмэгдэж ирлээ. Жишээ, Дундговь аймгийн байдлаар, Дундговь аймагт бараг 10 өрхийн нэг нь машинтай байна. Номгон суманд сүүлийн хоёр жилд 120 айл өрх шинээр машинтай болсон байна. Машин, мотоциклийн тоогоор өнөөдөр Завхан, Баян-өлгий аймагулсад
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw