Монгол улсын парламент - боть 1

501 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Ардчилсан Холбоо эвсэл хоёр зууны зааг дээр Монгол гүрний ашиг сонирхлыг олон улсын тавцан дээр урагшлуулах, сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ хэмээн тайлагнахад таатай байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газраас 2 болон олон талын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжүүлэхэд анхаарч ажилласнаар тодорхой үр дүн гарч байна. Ганц хоёрхон жишээ. Баруун чиглэлээр ОХУ- аас авдаг цахилгааны үнэ 5,1 цент байсныг бид нар бараг 26 хувиар бууруулж 3,75 цент болгоод байна. Энэ нь дээрх чиглэлийн аймгуудын айл өрхийн зардал 2-3 мянган төгрөгөөр хэмнэгдэж бодит орлого нь өсч байгаа гэсэн үг. Төвийн чиглэлээр авч байгаа цахилгааны үнэ 2,2 цент болсон байгаа. Бензин шатахууны нийлүүлэлтэд гарсан зарим бэрхшээлийг гэтлэн давах чиглэлээр ОХУ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн нь хоёр талаас эдийн засгийн хамтын ажиллагааны тогтвортой байдлыг эрхэмлэн үздэгийн илрэл болсон гэж бид ойлгож байна. Хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааны эрх ашгийн үүднээс хил хууль бусаар нэвтрэх, малын хулгайтай тэмцэх асуудлаар ч хоёр тал өнөөдөр хамтран ажиллаж байна. Миний бие ноднин жил БНХАУ-д айлчлахдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудад анхаарлаа хандуулж байсан. Энэ асуудлаар тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж байна. Гарч ч байна. Тухайлбал, Хятадын нутгаар дамжин өнгөрөх ачаа чингэлэгийн тарифыг 50 хувиар бууруулах тохиролцоонд саяхан хүрлээ. Бид Хятад улсаас газрын тосны бүтээгдэхүүн авч эхлээд байгаа бөгөөд үүнийгээ цаашид ч үргэлжлүүл эн явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагад элсэх чиглэлээр явуулж байгаа яриа хэлэлцээний үр дүнд өөрийн зах зээл олон салбараа нээлттэй болгох бодолтой байна. Энэ нь бидэнд худалдааны олон талт тогтолцооны дүрэм, журамд нийцсэн худалдаа арилжаа хийх өргөн бололцоо нээж өгөх учиртай юм. АНУ, Япон, Герман, БНСУ, Нэгдсэн Вант Улс, Скандинавын зэрэг улс оронтой улс төрийн яриа хэлэлцээр өндөр түвшинд хүрсэнд бид сэтгэл ханамжтай байна. Хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр ч ахиц гарч, худалдаа эдийн засгийн харилцаа өргөжиж байна. АНУ, Монгол Улсад худалдааны хэвийн нөхцлийг байнгын болгох тухай шийдвэр гаргаж манай оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнд тооны хязгаарлалт тавихгүй болсон байгаа. Европын холбоотой ийм тохиролцоонд 1998 онд хүрсэн, үүний нэг бодит үр дүн нь гэх юм бол 1999 онд 44,2 сая ам.долларын оёмол сүлжмэл эдлэл экспортонд гаргасан нь өмнөх оныхоос бараг 50 хувиар их байгаа юм. Япон улстай бид хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай хэлэлцээрийг саяхан үзэглэлээ. Хөгжлийн хамтын ажиллагаа нь шилжилтийн он жилүүдэд эдийн засгийн шинэтгэлийн асуудлыг шийдвэрлэхэд бидэнд томоохон дэм болсноос гадна үндэсний чадавхи бүрдүүлэх, зах зээлийн эдийн засагт нийцэх институтуудыг үүсгэн төлөвшүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд ихээхэн дэмтэй байсныг тэмдэглэхийг хүсч байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw