500 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 үйл явц бол Монголчууд бидний тусгаар тогтнолынхоо төлөө олон зуун жилийн тэмцлийн үргэлжлэл байсан бөгөөд чухамхүү ардчиллын ачаар бид улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь олж авсан юм. Саяхан бид улс үндэстнээрээ Ардчиллын 10 жилийн ойг тэмдэглэсэн. Ардчиллын жилүүдэд манай ард түмний мэлмий нээгдэж, малаа хувьдаа авч, хувьцаа эзэмшиж, Е паспорттой болж, ногоон өвөртлөөд урагш хойшоо гахай, машин зөөж, хувийн үйлдвэр, компани, эмнэлэг, сургууль байгуулж төсөл хийж, зээл авч, чөлөөт хэвлэл, сонин гаргаж, нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага байгуулж, сонгуульд оролцож, шоу зохион байгуулж, лангуу, дэлгүүр түрээслэж, ТҮЦ, ломбард ажиллуулж, ченж хийж, малаа өсгөж, арьс, шир, ноолуураа үнэ хүргэж, уран бүтээлээ туурвиж, хүн ам, орон сууц, төрийн өмчөө тоолж, төрийн албандаа зүтгэж завгүй ажиллаж ирсэн жилүүд байлаа. Ингэж ажилласан хүн бүр ардчиллын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан юм. Бид чадах чинээгээрээ хөгшин хөвөө гэлгүйгээр дотоод мэдрэмж, зөн совингоороо ардчиллыг дэмжиж, ардчиллын төлөө саналаа өгснөөрөө бусад улс орнуудад үлгэр дуурайл болж чадсан юм. Ардчиллын ололт амжилт гэдэг бол та бидний, Монголын нийт ард түмний хамтын бүтээл юм шүү. Үүгээрээ бид бахархах ёстой, бид бүгдээрээ ардчиллын үр шимийг өнөөдөр хүртэж байгаа учраас хэн маань ч гэсэн ардчиллын адалж муулах, нийгэмд байгаа сөрөг үзэгдлийг түүнд нялзаах шалтаг, шалтгаан байх ёсгүй гэж би үзэж байгаа юм. Харанхуй нийгэмд амьдарч байхад эргэн тойрноо бодитой харж чадахгүй, чадсан нэгийгээ ад үздэг байсан, тэгвэл өнөөдөр бид гэрэл гэгээтэй амьдрах болсон тул эргэн тойрныхоо сайн сайхан, саар муухайн аль алиныг олж харах боллоо. Зарим нь бас айдаг юм шиг байгаа юм. Харин харсан зүйлийнхээ учир шалтгааныг тайлбарлахдаа алдаж андуурах явдал нэлээн байдаг бололтой. Ардчилсан Холбоо эвсэл Улсын ИхХуралд олонхи болж ажилласан сүүлийн 4 жилд чамлахааргүй их ажил хийсэн юм. Энэ тухай олонхийн бүлгийн дарга сая маш тодорхой ярьсан байгаа. Энэ хугацаа маань манай орны эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал бужигнасан, буцалсан, бухимдсан бас амжилт бүтээл, ахиц дэвшил гарсан урт 4 жил байсан. Хоёр зуун, хоёр мянганы зааг үед ажиллаж амьдрах нь ховорхон тохиолдол завшаан байх. Харин өнөө цагийн Монголчууд бид энэ завшаантай зүгээр нэг учраад зогссонгүй, улс гүрнээ бүрэн эрхт эздийн хувиар Монгол орны улс төр, эдийн засгийн нүүр царайг өөрчлөн байгуулснаар шинэ зууныг угтаж чадлаа. Өөрсдийгөө мэдэхийн тулд бусдыг сайн мэд гэсэн үг байдаг. Харилцан хамааралтай дэлхий ертөнцөд ажиллаж амьдрахын тулд чухамхүү бусадтай хамтран ажиллаж байж л амжилтанд хүрнэ гэдгийг монголчууд бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөх болжээ. Ардчилсан Холбоо эвсэл 1996 онд гадаад бодлогынхоо зорилтуудыг тодорхойлохдоо ардчилсан бүрэн эрхт Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогыг залгамжлан хэрэгжүүлэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн. Ингэхдээ энэ бодлогыг бүхий л чиглэлээр идэвхжүүлнэ гэдгээ ч бас илэрхийлсэн байгаа. Энэ индэр дээрээс
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw