Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-I 499 уламжлал болсон зөвшилдөөнийхөө үр дүнд ихээхэн зүйлийг амжуулах ийм шаардлага тулгарч байна, ингэж чадна гэдэгт Улсын Их Хурлын даргын хувьд бол итгэлтэй байна. Ингээд Улсын Их Хурлын хаврын чуулганы хуралдаан эхэлж байгааг тохиолдуулан Та бүхэнд баяр хүргэж, Та бүхний шургуу эрчимтэй үйл ажиллагаа бидний сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, сонгогчдын итгэлийг биелүүлэхэд дорвитой чухал хувь нэмэртэй байна гэдэгт эргэлзэхгүй байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 2000 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээгдсэнийг мэдэгдье.*7 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргөлын хэлсэн үг 2000.04.05 Өнөөдөр олон зуун малчин ард иргэд маань цас, зудын хүндийг үүрэн, чадах чинээгээрээ зүтгэж байна. Эдгээр хүмүүс маань үндэсний баялагийг бүтээж арвижуулдаг хүмүүс. Цаг уурын бэрхшээлийг сэтгэл зүрхээрээ даван туулахаар хөдөлмөрлөж байгаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн хүндэтгэл талархал илэрхийлье. Бид Та бүхэнд туслах ажлыг өрнүүлж бүхий л нөөц бололцоогоо дайчлан зохион байгуулж байгаагаа энэ хүндтэй индэр дээрээс илтгэж байна. Энд хуран цугласан та бид ард түмэндээ үйлчлэх гэж, тэднийг төлөөлөн ажиллах гэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ үүргээ хэрхэн гүйцэтгэж ирэв, бидний ололт амжилт юу байв, цаашид бид ямар бололцоо, ямар ирээдүй байна гэдэг талаар санал бодлоо илэрхийлье. Эрхэм Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ! Аравхан жилийн өмнө бид шинэ сонголтоо хийсэн. Энэ сонголтын хамгийн гол үр дүн бол Монголчууд бид бусдын дохио зангаагүйгээр өөрийн хувь заяаны асууддаар бүрэн шийдвэр гаргах төрийн тогтолцоог хангасан явдал юм. Яагаад үүнийг онцлоод байгаа юм бэ? Яагаад энийг давтаад байгаа юм бэ? гэж асууж магадгүй. Хувь заяаны эрхээр коммунизм гэдэг хий үзэгдлийн оюун санааны захиргаадалтанд нухлуулсан социалист гэсэн тодотголтой нөгөө л дагуул нэгэн улс байсан он жилүүдэд манай ард түмэн олон зуун жилийн соёлын өв уламжлалаасаа таслагдаж өмч хөрөнгөө хураалган шүтэн бишрэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хасуулж байсан учраас энийг давтаж яриад байгаа юм. Тэр бүү хэл оюуны сор сүлд нь болсон мянга мянган лам хуврага, эрдэмтэн, сэхээтнүүдээ хоморголон хэлмэгдүүлж ард иргэдээ анги давхарга үндэс угсаагаар нь аймаглан устгаж түүх, соёл, оюун ухаанаа хар мананд умбуулж байсан учраас үүнийг давтан хэлж байгаа юм. 1990 оны ардчилсан

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw