498 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 төлөвлөөд байгаа юм. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэх, шударга бус өрсөлдөөнийгхориглох тухай, мөн түүнчлэн Бараа, ажил үйлчилгээ худалдан авах, Цахилгааны тухай хууль, мөн Дулааны тухай хууль болон томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын тухай асуудлууд энэ хүрээнд багтаж байгаа юм. Төрийн дээд байгууллагуудын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, тэдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн аливаа тулгамдсан асуудлуудыг ардчилсан арга барилаар буюу зөвшилцлөөр шийдвэрлэх арга механизмыг цаашид парламентат, парламент ёсныхоо зүй зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох асуудлыг бид энэ чуулганаараа мөн зорилт болгон дэвшүүлж байна. Ялангуяа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу төрийн эрх барих дээд байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулсан хуулиудыг шинэчлэн тогтоож, бид дараагийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа явуулах бэлтгэлийг нь хангах зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байгаа. Үүнийгээ бид хийж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Энэ чуулганаар хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөж буй асуудлын нэг нь Авилгалын эсрэг хууль, Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл, төр, иргэн хоорондын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, авилгалтай тэмцэхэд бүх нийтийн хүч, анхаарлыг нэгтгэн чиглүүлэх зорилготой төрийн бодлогыг тодорхойлсон тулгуур баримт бичгүүдийг хэлэлцэж, батлах зорилтыг тавьж байна. Түүнчлэн Төрийн албан хаагчийн ёс зүйн байдал, хэм хэмжээг хуулиар нарийвчлан тодорхойлох шаардлагатай бөгөөд чухам үүнд Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн байдлын тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулиудын төслүүдийн агуулга зорилго чиглэж байгаа бөгөөд үүнийг бид мөн энэ чуулганаараа хэлэлцэх зорилтыг тавьж, чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дараалалд оруулаад байгаа юм. Хаврын чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, сонгогчидтой уулзаж энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд болон Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжуудыг таниулан сурталчлах, орон нутгийн аж байдал, амьдрал, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, Улсын Их Хурлаар зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг тодорхойлон гаргах чиглэлд ихээхэн ажлыг манай Улсын Их Хурлын эрхэм гишүүд хийж гүйцэтгэлээ. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үед сонгууль зарлагдаж, сонгуулийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдийнхээ хувьд болон улс төрийн намуудын удирддага, үйл ажиллагааны гол цөм болохынхоо хувьд оролцох зайлшгүй шаардлагатай байгааг бас бид анхаарах ёстой зүйл. Энэ ч үүднээс 5 дугаар сарын дундаас нэгдсэн хуралдааныг түр завсарлуулах тухай асуудлыг ч хэлэлцэх шаардлага гарч ирэхийг үгүйсгэхгүй юм аа. Тийм учраас бид нар энэ эхний сарын хугацаан дотор ихээхэн ачаалалтай, ихээхэн эрчимтэй, мөн сонгууль болох гэж байгааг үл харгалзан улс төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw