Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 497 УЛСЫН ИХХУРЛЫН 2000 оны ХАВРЫН ЧУУЛГАН Чуулганы нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 2000.04.05 Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэм хүндэт Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд, Засгийн газрын эрхэм гишүүд, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хатагтай, ноёд оо! Монгол Улсын Их Хурлын хоёр дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын сүүлийн ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр нээгдэж байна. Энэ удаагийн Улсын Их Хурлын хаврын чуулганы үйл ажиллагаа нь Монгол Улсын Их хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуулийн өмнө нээгдэж сонгуулийн компанит ажиллагааны үетэй давхцан хуралдах ийм өвөрмөц онцлогоороо ялгаатай байна. Мөн түүнчлэн бид үүгээрээ Монгол Улсын Их хурлын бүрэн эрхийн сүүлийн чуулганыг хийж байгаа учраас мөн бидний өмнө энэ чуулганаараа багтааж хэлэлцэж, багтааж хийх ажил бишгүй их байна. Ийм ч учраас Улсын Их хурлын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг эхний ээлжинд дарааллыг тогтоохдоо өмнөх чуулганы хуралдаануудаар хэлэлцэгдэж байсан, эхний хэлэлцүүлгүүдийг нь хийгдсэн хууль тогтоомжуудыг нэг мөр шийдвэр гаргах, шийдвэрлэх зайлшгүй шаардлагын үүднээс төлөвлөж тогтсон билээ. Энэ чуулганаараа бид ээлжит чуулгантай холбоотой нэн даруй шийдвэрлэгдэх асуудал, мөн Монгол Улсын улс төр, эдийн засгийн, нийгмийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн асуудлуудыг шийдвэрлэх, хэлэлцэх ёстой болж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас эрх зүйн шинэтгэлийг цаашид эрчимжүүлэх чиглэлд Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, эдгээр хуулиудьхг хэрэглэдэг байгууллагуудын тухай хуулиудын шинэ төслийг өргөн мэдүүлж түүнийг багцаар нь Улсын Их Хурал хэлэлцэхээр энэ хуралдаанаар төлөвлөж байгаа юм. Энэ нь Монгол Улсад эрх зүйн шинэтгэл, ялангуяа шүүх эрх мэддийн хүрээн дэх шинэтгэлийг эрчимжүүлэх нэг том үе шатыг эхлүүлэх чухал хууль тогтоомжууд гэдгийг бид анхааралдаа авч байгаа юм. Мөн энэ чуулганаар эдийн засгийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, төсөв, санхүү, бизнесийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хувьчлалын үйл явцыг эрчимжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр бид нар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw