Монгол улсын парламент - боть 1

496 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Их Хурал батлан гаргасан. Мөн түүнчлэн Монгол Улсын Цөмийн зэвсэггүй бүсийн статусаа баталгаажуулах, энэ чиглэлд Монгол Улсын аюулгүй байдлыг ханган баталгаажуулахад дэлхийн Үндэсний аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болон бусад орнуудын дэмжлэг эрх зүйн баталгаат байдлыг бэхжүүлэхэд зориулагдсан хуулийг баталж гаргасан явдал энэ чиглэлд томоохон ахиц дэвшил боллоо гэж ингэж үзэж байна. Түүнчлэн Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд болон олон улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн олон улсын конвенци, гэрээ, хэлэлцээрүүдэд нэгдэн орсон болон Монгол Улсын Их Хурал олон улсын байгууллагуудын өмнө олон улсын гэрээгээр хүлээн зөвшөөрөгдсөн үүргээ ханган биелүүлэх чиглэлүүдийн улам боловсронгуй болгох талууд дээр мөн ихээхэн зүйлүүдийг энэ хуулийн чуулганы хүрээнд хийж баталж гаргасан. эрхэм гишүүд ээ, 1999 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд ирэх хаврын буюу парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлчийн чуулганд бэлтгэх ажлыг эрчимтэй зохион байгуулах нь нэн чухал асуудал болж тавигдаж байна. Нийт Байнгын хороод энэ чуулганы хугацаанд хийсэн ажлаа нэгтгэн хэлэлцэж, ирэх хаврын ээлжит чуулганд бэлтгэх ажлын чиглэл төлөвлөгөө хуваарийг бодитойгоор тухай чуулганы хурал дахь улс төр, нийгмийн орчинд нь зохицуулан харгалзан үзэж боловсруулах шаардлагатай байна. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээг нарийвчлан тогтоож тэдгээрийг богино хугацаанд шуурхай хэлэлцэж батлах бэлтгэлийг хангах нь бидний гол зорилт байх болно. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд шуурхай хэлэлцэж батлах бэлтгэлийг хангах нь бидний зорилт байх болно. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд та бүхэн сонгогчидтойгоо уулзах, тойргийнхоо иргэд, байгууллага, хамт олны ажиллагаатай танилцах, Улсын Их Хурлаас баталж гаргасан хууль тогтоолуудыг таниулах үйл ажиллагаандаа анхаарал хандуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд бид Монгол Улсын Их Хурлын 1999 оны намрын чуулганаа өндөрлөж байна. Энэ цаг хугацаа маань туулай жилийг үдэж луу жилтэй золгох энэ мөчтэй цаг тохиож байгаа. Тийм учраас Монгол Улсын Их Хурал намрын чуулганыхаа хаалтыг үйл ажиллагааныхаа хаалтын хуралдаан дээрээс Монгол Улсынхаа нийт иргэд ахан дүүс нартаа гарах гэж байгаа луу жилийн cap шинийн мэндийг дэвшүүлж, энэ жилд хүн бүр аз жаргалтай, төр түвшин амгалан, түмэн олон санасан болгон нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг Улсын Их Хурал өргөн дэвшүүлж байна. Мөн Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бүхэндээ cap шинээ сайхан угтаж, цагаан сарын шинийн нэгэндээ гэр бүлээрээ, ахан дүүсээрээ сайн сайхан тэмдэглэн өнгөрөөхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна. За ингээд 1999 оны намрын чуулганы ажиллагаа хаасныг мэдэгдье.46

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw