Монгол улсын парламент - боть 1

ЧОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 495 кэлэлцсэн нь эдийн засаг, нийгмийн амьдралд учирч байгаа хөрөнгө санхүүгийн тулгамдсан бэрхшээлийг гэтлэн давах, улмаар 2000 онд үндэсний эдийн засгийг эрчимжүүлэхэд чиглэсэн чиг шугамаа тодорхойлоход зарчмын гол ач холбогдол бүхий шийдвэрүүд байлаа. Нийгмийн хамгаалал, байгаль орчны хүрээнд шаардлага бүхий зарим хуулиудыг батлан гаргаж сүүлийн жилүүдэд газартай харилцах үйл ажиллагаа өргөжиж түүнтэй холбоотойгоор кадастрын зургийн эрэлт хэрэгцээ, кадастрын үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага нэмэгдсэнтэй холбогдож Монгол Улсын Их Хурлаас Кадастрын зураглал ба Газрын кадастрын тухай хуулийг баталсан нь газрыг зохистой ашиглан газар зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй явуулах, байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад эрх зүйн чухал зохицуулалт баталгаажуулалт болж Монгол Улсын иргэний газар өмчлөлийн эрхийг баталгаажуулан хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд зохих ёстой угтвар нөхцлийг бүрдүүллээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос нөхөн сэргээх, хамгаалахад зарцуулах хөрөнгийн хувь хэмжээний тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан нь байгаль хамгаалах хуулиудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн баталгаагхангаж өнөөдөр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн байгаль хамгаалах, байгалийн зүй зохистой ашиглах хосолмол хандлагыг Монгол Улсын хэмжээнд баталгаажуулж өгсөн нь чухал ач холбогдолтой боллоо. Боловсролын тухай багц хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлт оруулж гаргасан нь Монгол Улсын боловсролын салбар дахь шинэтгэлийг эрчимжүүлэхэд суурь харилцаа болсон эдгээр 4 хуулиудыг цаашид амьдралаас ургаж гарч ирсэн зохих асуудлаар нь баяжуулж зохицуулалтыг хийсэн нь чухал асуудал болсон юм. Мөн Донорын тухай хуулийг батлан гаргаж ялангуяа донорын үйл ажиллагаа нь ашгийн бус хүмүүнлэгийн сэтгэлгээний илэрхийлэл дээр тулгуурласан бизнесийн бус харилцаагаар зохицуулагдаж байх ёстой асуудал гэсэн үзэл баримтлалаар хийгдсэн явдал нь өнөөгийн дэлхий нийтэд донор, донорын эрхтний тухай харилцаан дээр үүсч байгаа бэрхшээлүүдийг Монгол Улс эхнээс нь цэгцэлж явуулах боломжийг бүрдүүллээ гэж ингэж үзэж байна. Улсын Их Хурлаас баталсан эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн хүрээнд Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэрээт харуул хамгааллын тухай болон Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнтэй шууд холбоо бүхий хэд хэдэн хуулиудыг баталж гаргалаа. Ялангуяа Гэрээт харуул хамгаалалтын тухай болон Галын тухай хуулиуд баталж гаргасан явдал нь Монгол Улс зах зээлийн харилцааны үе дэх эдгээр асуудлыг зүй зохистой хэрэгжүүлэх боломжийг бий болгосон чухал шинэтгэл боллоо гэж үзэж байгаа юм. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог дэлхийн улс орнуудын тусгай албадын нийтлэг жишиг, онцлогийг харгалзан боловсронгуй болгох шаардлагын үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийг Монгол Улсын

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw