494 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш би улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлуудаар олон санал, санаачлага гаргаж, бодлого, зорилт дэвшүүлсэн. Нийгмийн шинэчлэлийг хурдасгах зорилгоор төрийн тэргүүний дэвшүүлж буй санал, санаачлагыг хэрэгжүүлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудын ажлыг чиглүүлэн зангидахад Та бүхэн ихээхэн анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Улсын Их Хурлын намрын чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье! МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ45 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 2000.02.04 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1999 оны намрын ээлжит чуулган нээгдсэн өдрөөсөө хойш ажлын 90 хоног үргэлжлэн хуралдаж, өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ чуулганы хугацаанд нийт 49 хууль, 44 тогтоол батлан гаргалаа. Өнгөрч байгаа ээлжит чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан хууль, бусад шийдвэрүүд нь улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд хийгдэх шинэтгэлийг эрчимжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг цаашид улам баяжуулан гүнзгийрүүлж тодотгон баталгаажуулахад чиглэсэн нилээд асуудлыг хамарлаа. Энэхүү ээлжит чуулганы нэгэн өвөрмөц онцлог нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан явдал юм. Улсын Их Хурлын нэр бүхий 64 гишүүн санаачлан боловсруулсан уг өөрчлөлтийн тухай асуудлаар парламентад суудалтай намууд болон түүнээс зохион байгуулсан семинар, бага хурал, мөн олонхи, цөөнхийн бүлгүүдийн хуралдаануудаар жил гаруй хугацаанд хэлэлцэгдсэн асуудлуудаар зөвшилцөж Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг парламентын суудал бүхий улс төрийн намууд санал нэгтэй сайшаан дэмжиж улмаар Улсын Их Хурлын гишүүдийн 99,4 хувийн саналаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 99,4 хувийн саналаар чуулганд нийт 61 гишүүн оролцож, 60 гишүүний саналаар Үндсэн хууль баталсан нь Үндсэн хуулийнхаа үндсэн гол зарчмын хүрээнд түүнийг улам бүр төгөлдөржүүлэх, баяжуулах асуудал чухал алхам боллоо гэж Улсын Их Хурал үзэж байна. Өнгөрч буй чуулганы хугацаанд 2000 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хууль, улс орны эдийн засаг нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс 2000 онд мөнгөний талаар баримтлах бодлого болон албан татварын хэд хэдэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлан гаргаж 1998 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг шүүн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw