МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 493 байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, хэрэг илрүүлэх, мөрдөн байцаах, хянах, шүүх ажлыг хуулийн хүрээнд хүний эрхийг хүндэтгэх үндсэн дээр шударгаар хэрэгжүүлэх ажил хангалтгүй байгааг хэлэх хэрэгтэй. Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг харгис хэрцгийгээр хөнөөснөөс хойш нэг жил өнгөрч байгаа боловч гэмт хэрэгтнүүдийг олж илрүүлж чадаагүй байна. Хээл хахууль, авилгалын болон гааль, банктай холбоотой хэргүүдийг шударга, ил тод шийдэх нь манай нийгмийг дотроос нь идэж хордуулах гэмт үйлдлээс цаашид хамгаалах, урьдчилан сэргийлэхэд нэн их ач холбогдолтойг цохон тэмдэглэе. Нийгмийн амьдралын аль ч салбарт амжилт, бүтээл ийнхүү тун тааруу байгаа нь хууль тогтоох, гүйцэтгэх шүүх засаглалын байгууллагуудын удирдлага зохион байгуулалт хангалтгүй эрх зүйн үйл ажиллагааны уялдаа холбоо сул, удирдах болон гүйцэтгэх зарим ажилтны хариуцлага, сахилга, идэвх санаачлага, ажлын мэдлэг, чадвар дутагдалтай байгаатай холбоотой. Засгийн газар удаа дараа огцорч, гүйцэтгэх засаглалын ажил удаан хугацаанд зүгширч чадахгүй байгаа нь эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг саатуулж байна. Түүнчлэн Улсын Их Хурал дахь намын бүлгүүд улс орны амьдралын тулгамдсан асуудлуудыг үндэсний эрх ашгийн үүднээс нухацтай, ажил хэрэгчээр хэлэлцэж, зөвшин ажиллаж чадаж байна уу? үгүй юу? гэдэг дээр ч бодмоор болжээ. Төрийн байгууламжийг төгөлдөржүүлэх, үүнд холбогдох хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, Үндсэн хуулийг чандлан хэрэгжүүлж буй явц, үр дүнг нэгтгэн судалж, бататгахад парламентад суудал бүхий намууд ихээхэн анхаараасай гэж хүсэх байна. Улс орноо XXI зуунд сайтар бэлтгэх үүднээс улс орны эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг хурдасгах чиглэлээрхэдхэдэн бодит алхмыгхийхийг Улсын Их Хуралд уриалж байна. Үүнд: Дотоодын үйлдвэрлэлийг сэргээх, хувийн хэвшлийг дэмжих талаар Улсын Их Хурал нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлж эхлэх, банкны бүтцийн өөрчлөлт, шинэчлэлийг ил тод, шударга, хуулийн хүрээнд явуулахыг дэмжиж, эдийн засгаа тэтгэх чадвартай, эрүүл саруул банкны тогтолцооны үндсийг тавих, томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг үр ашигтай явуулах тухайд зөвшилцөлд хүрч, хэрэгжүүлэхэд нь хяналт тавих, улс орныг бүсчлэн хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, дэд бүтцийг алсын хараатай, нарийн тооцоотой хөгжүүлэх нөхцлийг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүй, эдийн засаг, удирдлага, зохион байгуулалтын орчинг сайжруулах арга хэмжээ авах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг дорвитой нэмэгдүүлэх нөөц, бололцоог судалж, хэрэгжүүлэх, нийгмийн салбарын хувьчлалын эрх зүйн үндсийг сайтар бүрдүүлэх, хууль сахиулах байгууллагуудад хийх шинэчлэлийг түргэтгэн, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагууд шударгаар ажиллах эрх зүй, эдийн засаг, нийгмийн нөхцлийг хангах зэрэг болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw