492 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 шийдвэрлэх талаар шургуу ажиллаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байгаагаа юуны өмнө илэрхийлье. Эдүгээ манай парламент авч хэлэлцэж, ярилцвал зохих амин чухал асуудал цөөнгүй байгааг төрийн тэргүүний хувьд Монгол Улсын Их Хуралд толилуулж байна. 1996 оны П хагасаас өнөөг хүртэлх 3 жил гаруй хугацаанд манай улсад инфляцийг бууруулах, макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр зарим ахиц гарлаа. Худалдаа, үйлчилгээ өргөжиж байна. Гэвч дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт чамлалттай байна. Эдийн засгийн өсөлтийг хурдасгах болон нөөц, бололцоог бүрэн ашиглаж чадсангүй. Үндэсний боловсруулах аж үйлдвэр, газар тариаланг сэргээн хөгжүүлэх зорилтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэвшүүлсэн боловч түүнийг нэгдсэн бодлоготойгоор дэмжиж хэрэгжүүлэх ажил хангалтгүй байна. Боловсруулах салбарын үйлдвэрүүдийн ихэнх нь сул зогсож, хүчин чадлаа дутуу ашиглаж, заримынх нь техник, тоног төхөөрөмж тоногдож, эвдэрч үгүй болоход хүрлээ. Манай орны эдийн засагт нэн чухал үүрэгтэй түлш, эрчим хүч, нефть болон банк санхүүгийн байгуу тлагын салбарт ахиц гарахгүй, хямралт байдал, хүндрэл бэрхшээл ужгирлаа. Түлш эрчим хүчний салбарт гэхэд л өрийн сүлжээ улам лавширч, одоогийн байдлаар өглөг 24, авлага 14 орчим тэрбум төгрөг болжээ. Банкны тогтолцооны хямрал гүнзгийрч, хэд хэдэн банк дампуурахад хүрлээ. Гүйлгээн дэх мөнгөний 90 гаруй хувь нь банкнаас гадуур байгаа нь төрийн мөнгөний бодлого, удирдлага ихэд суларсны уршиг юм. Нефть бүтээгдэхүүний хангамж үе үе доголдож, гагцхүү үнийг нь өсгөх аргаар асуудлыг шийдвэрлэх гэж оролдож буй нь нийт бараа, үйлчилгээний үнэ, тарифыг нэмэгдүүлж, ард иргэдийн бодит орлого буурах үндэс, шалтгаан болж байна. Хувьчлалаас улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх эерэг нөлөө, үр дүн хангалтгүй байна. Үнэ цэнтэй буюу томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын бэлтгэл ажил доройтсоор байгаа гэж хэлж болно. Гадаадын хөрөнгө оруулалт дорвитой нэмэгдсэнгүй. Улс орны дэвшлийг түргэтгэх нэг чухал нөхцөл болсон бүсчилсэн хөгжлийн асуудал хоосон яриа, маргаан төдий байсаар байна. Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлагийн салбарт шинээр хийвэл зохих ажил нэн их байна. Нийгмийн салбарын хувьчлалын эрх зүйн үндэс ч одоо хүртэл тодорхой болоогүй байна. Ард иргэдийн аж амьдралын түвшин өнгөрсөн гурван жил бодитой дээшилсэнгүй. Амьжиргааны доод түвшингээс доогуур амьдралтай айл өрх, иргэдийн тоо нэмэгдлээ. Хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээ хэтэрхий бага, ажиллагчдын дийлэнх хэсгийн цалин амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй байна. Сүүлийн үед хүмүүс цөхөрч цалин, тэтгэврээ нэмэх тухай биш, бүр бага ч гэсэн цагтаа авч байхыг шаардаж, тэмцэх боллоо. Хууль сахих, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг хүчтэй болгох, шүүх, прокурор, аюулаас хамгаалах, цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw