Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 491 Ард түмнийг эдийн засгийн зориуд бий болгож байгаа хямралаас хамгаалах, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх Үйлдвэрчний эвлэлүүдийн ажиллагааг улам идэвхжүүлэхийн тулд Ард түмнийг хамгаалах хууль зайлшгүй шаардлагатай болж байна. Үүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар анхааралдаа авах нь чухал гэж МУШЁН-ын төлөөлөл үзэж байна. Улс орны тусгаар тогтнол аюулгүй байдал аажмаар суларч улсын хил хамгаалалтын дэг журам алдагдсаар, зах хязгаар нутгуудын улсын хилээр гаднын иргэд чөлөөтэй нэвтэрч худалдаа наймаа хийх, мал бусад эд зүйлс хулгайлах явдал ихэд гарч иргэдийн зүгээс гомдол санал маш их хэмжээгээр гарах боллоо. Үүнтэй уялдан хот суурин газруудаар газар хувьчлах сургаар нэг хүн олон цэгт их хэмжээний газрыг хувьдаа эзэмших шинэ бизнес төрж гарлаа. Улаанбаатар, түүний дүүргүүдийн иргэдээс ирж буй гомдлоос үзэхэд Монгол хүнд газар өгөх явдал зогсож гадаадын иргэдэд газар олгох явдал нилээд өргөн хэмжээтэй байгааг төр засаг анхааралдаа авах цаг болсныг нэгэнт өгүүлж байна. Ард түмэнд аливаа өмч газар бусад үйлчилгээг хуваарилахдаа ялгаварлан гадуурхах байдал ихэд газар авч хээл хахууль, авилгалын хөгжил өндөр түвшинд хүрч буй одоогийн Ардчиллын хий үзэгдэлт байдал удаан үргэлжилбэл ноцтой үр дагаварт хүрнэ гэдгийг худлаа амалж засгийн эрхийг авсан, авахаар шинээр төрж буй улс төрчдөд сануулж байна. Хүндэт нөхөд өө! Одоо бидний өмнө ганцхан зам үлдлээ. Энэ бол шударга улс төрийн бодлогоор төр улсаа жолоодох явдал юм, эс тэгвээс түүх хэнийг ч өршөөгөөгүй шигээ Та биднийг ч бас өршөөхгүй. Иймд нам, эвсэл, хэсэг бүлгийн эвдрэл сөргөлдөөнөө хойш тавьж зөвхөн ард олны санаа, хүсэл зоригийг удирдлага болгон ажиллацгаая. Анхаарал тавьсан явдалд баярлалаа! Монголын ард түмнийг тэнгэр өршөөх болтугай! 44 Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчөос ирүүлсэн илгээлт Илтгэгч: Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.Баяр 1999.10.01 Монгол Улсын Их Хуралд. Илгээлт. Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ! 1996 онд сонгогдсон Улсын Их Хурлын намрын чуулган өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа нэгтгэн дүгнэж, бүрэн эрхийнхээ сүүлийн хоногт хууль тогтоох болон улс орныхоо амьдралын тулгамдсан асуудлуудыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw