489 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, МУШЁН-ын дарга О.Дашбалбарын хэлсэн үг 1999.10.01 Улсын Их Хурлын эрхэм дарга, гишүүд ээ, Хүндэт нөхөд өө! Монгол Улсын Их Хурлын 1999 оны намрын чуулганд хурэлцэн ирсэн хүндэт зочид оо! Монгол Улс түүний ард түмний эдийн засаг, улс төрийн хувь заяа хүнд байдалд орсон түүхийн хар бэлчир дээр ирээд байгаа үед 1999 оны намрын чуулган эхэлж байна. Хүн төрөлхтний хүчирхэг хөгжлийн жишээ болсон XX зууны хамгийн сүүлчийн хэсэгт тэнгэрээс заяат монголын ард түмэн өмч хөрөнгө, эрх мэдлээ цөөн хэдхэн этгээдийн гарт алдсанаар төр, төрийнхээ үүргийг гүйцэтгэх чадвараа алдаж, төр засаг, ард түмнээ үндэсний эрх ашгаа ч хамгаалж чадахгүй өрөвдөлтэй байдалтай ажиллаж байна. Монгол Улсын Их Хурал ард түмний өмч хөрөнгийг хуваан дээрэмдсэн улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тоглоом болж зөвхөн тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө улайран ажилласны дүнд Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газрууд ээлж дараалан огцорч өнөөдөр эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хийх нь бүү хэл хэдэн хөгшдийн тэтгэвэр, тэтгэмжийг ч тавьж чадахгүй байдалд ороод байна. Хаа байна эдийн засгийн тэр шинэчлэлт, хаана байна 1996 онд амласан амлалт, амласан бүхэн чинь эсрэгээр эргэж банкийг хувьдаа авах болохоороо дампууруулдаг, нефтийг хувьдаа авах болохоороо үнийг нь зохиомлоор хөөрөгддөг, Засгийн газраа огцруулах болохоороо хуйвалддаг дүр төрх л харагдаж байна. Өнөөдөр Та бүхнийг Монгол Улсын өмчийн үлдсэн хэсгийг яаж хувааж идэх вэ? гэж толгойгоо гашилгаж хуйвалдаж суухад чинь зах хязгаарын болон бусад аймаг хөдөө сумуудад өргөн хэрэглээний барааны үнэ 10 дахин өсч түрүүчээсээ Баянхонгор аймгийн хойд сумуудад зудын байдалд орлоо. Дараагийн сонгууль ойртож худал амлагчдын цуваа сэлбэгдэж хэлбэрээ өөрчлөн шинээр төрж гарцгааж эхэллээ. Бид худдаа амлахын хор уршиг гэж юу байдгийг ойлгосон. Хөрөнгө мөнгөтэй баячууд улс орныг авч явдаг гэсэн яриа 1996 онд хүчээ авч олон том компанийн захирлууд Улсын Их Хурлын гишүүн болсон билээ. Бүгд эргээд харцгаая, ард түмэнд ямар ашигтай сонгууль болсон бэ 1996 он. Хувааж идэх, хуйвалдах, төр засгаараа тоглох зэрэг гэмт хэргүүд нь оргилдоо хүрч эцэст нь гэм зэмгүй нэгэн эх орны хүү харгисаар алагдлаа. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн асан, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг амь үрэгдээд бүтэн 365 хонож байна. Цагдаагийн байгууллага шалгаж байх явцад Улсын Их Хурлын зүгээс дарамт үзүүлэх байдал ч ажиглагдах боллоо. Улсын Их Хурлаас ажлын хэсэг ч байгуулагддаа. Өнөөдөр ажлын хэсэг Улсын Их Хурал монголын ард түмний өмнө тайлангаа ил тод тавих
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw