Монгол улсын парламент - боть 1

488 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 5. Монгол Улсад өнөөдөр бий болсон улс төр, эдийн засаг, нийгмийн хямралт байдлыг гэтлэн давахын тулд Парламентыг өөрийг нь хатуу хяналттай болгох, тангарагаасаа няцсан гишүүдтэй хариуцлага тооцох, нутгийн захиргааны удирдлагыг оновчтой зохион байгуулах, шүүх эрх мэдлийг боловсронгуй болгож дураар аашлах явдлаас сэргийлэх механизм бүрдүүлэх талаар Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий гэж үзэж байна. Энэ асуудлыг судалж, тодорхой санал боловсруулах ажлыг хугацаа алдалгүй хийж эхлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна. Монголын төрийг бэхжүүлэх, төрийн цөм болсон улс төрийн намуудын төлөвшлийг хангахтай холбогдсон асуудлыг боловсруулж Үндсэн хууль, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт, баяжуулалт хийх саналыг МАХН, түүний УИХ дахь бүлэг авч үзэхэд бэлэн байна. Энэ асууддуудаар парламентад суудалтай намууд болон улс төрийн бүх намуудыг оролцуулан зөвшилцөл хийх саналыг дэвшүүлж байна. 6. Өнөөдөр Монгол улсад шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагууд шударга ажиллахгүй байгаа тухай, эрх мэдэл, хөрөнгө чинээтэй улс төр - бизнесийн бүлэглэлүүдийн нөлөөнд автагдсан тухай, дуулиантай томоохон хэргүүдийг шийдвэрлэж чадахгүй байгаа тухай ард түмнээс гарч байгаа зүй ёсны шүүмжлэлийг УИХ дахь МАХН-ын бүлэг хуваалцаж байна. Монгол улс бүхэлдээ хууль хэрэгждэггүй орон болж хувирсан, газар сайгүй хуулийг зөрчдөг, хариуцлага хүлээдэггүй балмад явдал газар авсанд дүгнэлт хийж шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон гэж үзэж байна. Казино, Сэргээн босголтын банкны дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх нь вэ? УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн хэргийг хэрхэн илрүүлэх вэ? гэж ард түмэн анхааралтай ажиглан харж, хүлээж байгаа. Шүүх, хуулийн байгууллагууд төрийн хуулиа дээдлэн, чин шударгаар ажиллаж эдгээр болон бусад хэргүүдийг зохих ёсоор шийдвэрлээсэй гэж хүсч байна. Манай шүүх, хуулийн байгууллагад ийм чадвар бий гэдэгт УИХ дахь МАХН-ын бүлэг бат итгэж байна. УИХ дахь манай намын бүлэг шүүх хуулийн байгууллагуудыг бусдаас хараат бус байж оногдсон үүргээ нэр төртэй биелүүлэхэд нь өөрөөс шалтгаалах бүх талын дэмжлэг үзүүлж, хуулийн хүрээнд хамтран ажиллах болно. МАХН-ын УИХ дахь бүлэг байгуулагдаад удаагүй байгаа Р.Амаржаргалын Засгийн газрын үйл ажиллагаанд итгэл үзүүлэн найдвар тавьж байна. Монголын нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хээл хахууль авилгалтай тэмцэх, эдийн засаг, нийгмийн хямралт байдлыг хохирол багатайгаар даван туулахад чиглэгдсэн үйл ажилл агааг нь бүх талаар дэмжин хамтарч ажиллана. Зарчимч, өндөр шаардлагаа ч тавих болно гэдгээ мэдэгдэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.43

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw