487 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Төрийн өндөр албан тушаалтнууд авилгал, хээл хахуульд өртөгдөж байгаа нь төрийн доройтлыг улам ч гаарууллаа. Эрх баригч эвслийн эрх мэдэлтнүүд, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолын зөрчил монголын төрийг мөхөл рүү, улс орныг сүйрэл рүү түлхэж байна. Энэ үед төрийн албанд мэргэшсэн, дадлага туршлагатай, ноён нуруутай, үнэнч шударга ажилтнууд хэзээ хэзээнээс илүү ихээр үгүйлэгдэх боллоо. Хууль бусаар ажил албанаасаа халагдаж амь, амьдралаараа хэлмэгдсэн олон зуун төрийн албан хаагчдаас өнөөгийн төр уучлал гуйж, төр, улсын ажлын эрх ашгийг дээдлэн тэдний хүчийг ашиглах талаар анхаарч үзээсэй гэж хүсч байна. Цаашид төрийн албан хаагчид, ялангуяа орон нутгийн анхан шатны засаг дарга нарыг улс төрийн бус мэргэшсэн төрийн ажилтнууд байлгах эрх зүйн зохицуулалтыг ч хийж өгөх шаардлага тулгарч байна. Өнөөгийн Монгол төрийн доройтол, түүнээс үүдэн гарсан эмх замбараагүй байдлын эцсийн хариуцлага УИХ-д төр, засгийн эрхийг барьж байгаа “Ардчилсан Холбоо” эвсэлд ногдоно. УИХ өнөөдөр Үндсэн хуульд заасан эрх, үүргийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаагаас олон түмний дунд нэр хүнд нь урьд хожид байгаагүй ихээр унаж, осолдохгүй их хуралтай л харагдаж байгаагаас биш үйл ажиллагаа, өгөөж нь мэдрэгдэхгүй, бас үгүйлэгдэхгүй болжээ. Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийг түргэвчлэн хийж гаргасан хуулийнхаа биелэлтэд үр нөлөөтэй хяналт тавих үүргээ УИХ биелүүлж чадахгүй байна. УИХ-аас өнгөрсөн 3 жилд гишүүдтэйгээ, харъяа байгууллагтайгаа хариуцлага тооцох, хянан шалгах, гүйцэтгэх засаглалын байгууллагуудаа удирдах талаар үр нөлөөтэй ажил ч зохиосонгүй, шалгалт ч хийсэнгүй, тайлан төлөвлөгөөний гүйцэтгэлд тусгах баримт цуглуулах төдийхнөөр ажлын хэсгээ шүүхэд өгөх зэргээр олон түмний инээд, цухалдлыг төрүүлсэн үйл ажиллагаагаар л цаг нөгцөөж байгааг ард, иргэд шударгаар шүүмжилж байгаад дүгнэлт хийх ёстой.. Нийгэмд хуримтлагдсан бухимдал, сонгогч олон түмний санал, хүсэлтийг мэдэрч байдгийн хувьд УИХ дахь МАХН-ын бүлэг, түүний гишүүд УИХ-ын удирдлагад энэ талаар удаа дараа сануулж, аргаа барахдаа ард түмний санал асуулга явуулах, УИХ өөрөө тарах, УИХ-ын дарга Р.Гончигдоржийг огцруулах шаарддагыг ч тавьж байсан. УИХ ч түүний удирдлага ч дохио санамж авалгүй өдий хүрсэн. Энэ байдлаа цааш үргэлжлүүлэн бүрэн эрхийн хугацаагаа л дуусгах тухай бодож, улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийг улам бүр орхигдуулсаар байна. Монголын төрийг доройтуулсан, төрийн түшээдийн ёс суртахууныг алдаж, хээль хахууль, авилгалд өртсөн, төрийн албаар бизнес хийж улс төр- бизнесийн бүлэглэлүүд үүсгэн ард түмний өмч хөрөнгө, хийж бүтээсэн зүйлийг үрэн таран хийж үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулсны хариуцлагыг ард түмэн өнөөдөр биш гэхэд хэзээ нэгэн цагт тооцох л болно шүү дээ. Түүхийн хариуцлагаас хэн ч мултарч чадахгүй нь тодорхой.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw