486 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хөдөлмөрийн үр дүнгээс нь, өөрөөр хэлбэл их хувьчлалын орлогын 30 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс гаргаж ахмадуудын нийгмийн хамгааллын нэмэлт арга хэмжээнд зарцуулахыг санал болгож байна. “Ардчилсан Холбоо Эвсэл” эрх барьсан гурван жилийн хугацаанд төрийн болон төсөвт байгууллагад ажиллагсдын цалинг 3 удаа бага багахан нэмсэн ч тэр нь үнийн өсөлтийн 40 гаруйхан хувийг л нөхөж байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын мөнгөн орлого 60 гаруй хувиар буурч амьдрал нь доройтсоор байна. Ийм нөхцөлд энэ 10 сарын 1-нээс цалинг 10 хувиар нэмэхээр Засгийн газар шийдвэрлэсэн нь халамж энэрэл гэхээс илүү доромжлол юм шиг санагдаж байна. Ер нь төрийн байгууллагад алба хашина гэдэг бол үргэлжийн өлөн зэлмүүн дутагдал гачигдлын дунд ядуу амьдрана гэсэн үг болж байна. Хийсэн хөдөлмөрийнх нь хөлсийг хуулийн хугацаанд нь тавьж олгохгүй олон сараар саатуулдаг зуршил хэвийн үзэгдэл болтлоо газар авчээ. Зарим аймагт багш нар жилдээ гуравхан удаа цалин авч байгаатай ч тааралдаж байлаа. Ажлын төлөө цаг, наргүй шударгаар зүтгэж байгаа төрийн албан хаагчид, багш, эмч нар амьдралаа хэрхэн залгуулж байгааг төсөөлөхөд аймшигтай санагдах боллоо. Төр, засаг байгаа бололцоогоо шавхан дайчилжхугацаа алдалгүй төрийн албан хаагчдынхаа талаар анхаарал халамж тавихгүй бол төр албаа залгуулах чадваргүй болох цаг ойрхон байх шиг байна шүү. Бүтэн гурван жил сойж, амьдрал ахуйг нь тартагт нь тултал унагачихаад сонгуульд тулгаж байгаад л цалин, тэтгэвэр, тэтгэмжийг пал цүл нэмчихнэ, бүх юмыг сайн сайхан болгочихно гэж бодож байгаа бол түүнийг ард түмэн хайр халамж гэхээсээ илүү “сонгуулийн өмнөх ээлжит молиго” гэж ойлгох болно. Ард түмний маань дийлэнх өнөө маргаашийн амьдралыг яаж залгуулах вэ, энэ өвлийн хахир хатууг яаж давах вэ гэдэг асуудалд хариулт олохгүй бухимдаж, төр, засгаасаа дэмжлэг хүсч байна. 5. Улс оронд бий болсон эдийн засаг, нийгмийн хямралт байдал нь өнөөгийн Монголын төрийн доройтлоос шууд шалтгаалсан гэж дүгнэж байна. “Ардчилсан Холбоо” эвслийнхэн төр, засгийн эрх мэддийг авмагцаа төр, засгийн албаны туршлагатай, шударга ажилтнуудыг намын харъяаллаар нь ялгаварлан, нийтээр ньхоморголон халж, ажил амьдралын туршлага, мэдлэг, чадвар хомс бэлтгэл хангагдаагүй хүмүүст төрийн албыг албан тушаалын бялуу болгон түгээж төрийн албаны залгамж чанарыг алдагдуулснаар төрийг доройтуулж, нэр хүндийг нь унагалаа. Өнөөдөр Монгол улсын төр УИХ-аасаа эхлээд анхан шатны нэгжээ хүртэл үр дүнтэй ажиллах чадвараа алдан царцанги байдалд орж, албан тушаалаа ашиглан хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн төлөөх тэмцэлд идэгдэн төрийн албаар бизнес хийх, хээл хахууль авах, авилгалд өртөх явдал бараг хэвийн үзэгдэл болж нийгэм үүнд дасан зохицох аюул нүүрлэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw