МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 485 шийдвэрлэх үүргээ огоорч Сонгогчид, ард түмэнд дэндүү халтай, хатуу бодлого” явуулж эхэлснийг бид шүүмжилж, засч залруулах гэж тэмцэж ирсэн. Хатуу бодлогын үр дүнд улсын сан хөмрөг, төсөв хэр зэрэг арвижиж, түүгээр юу бүтээж босгов, үр шимийг нь хэзээ, хэн хүртэх вэ гэдэг асуултад эрх баригчид тодорхой хариулт өгөх учиртай. Төрийн хянан шалгах хорооноос Монгол банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын хэмжээ; сахилга хариуцлагагүй төсөв захирагч, эрх мэдэлтнүүдийн улсын төсвийгхууль бусаар үргүй зарцуулснаас учирсан хохирол, эрх мэдэлтнүүдийн хангамж хамгаалалт, бичиг хэрэг, гадаад, дотоод албан томилолтын зардал нь хатуу бодлогын хэмнэлтээс хол давж байгааг хүн бүхэн гайхан халаглаж байна. Энэ жилийн хоёрхон сард болж өнгөрсөн эх захгүй найр наадамд төсвөөс 7 сумын төсөвтэй тэнцэх хөрөнгө үрэн таран хийснийг Төрийн хянан шалгах хороо мэдээлж байна. Үүнд хэн хариуцлага тооцож байна вэ? Цалин тэтгэврээ хугацаанд нь өгч чадахгүй байж найр наадам зохиож ажил цалгардуулаад байдаг зохисгүй явдалтай эрс шийдвэртэй тэмцэх шаардлагатай болсныг дашрамд тэмдэглэж байна. Төр, засаг энэ жилийг “Ахмадын жил” гэж тунхагласныг ахмад үеийнхэн маань талархан хүлээн авч, тэдний амьдрал, ахуйг харсан ямар дорвитой шийдвэр гаргахыг хүлээсээр 1999 оны ихэнх хугацааг ардаа орхилоо. Төвд л хурал семинар, дайллага цайллага болоод төр, засгийн томчууд оролцоод, шоу наадам болоод өнгөрөх байхдаа гэж цөхрөн ярилцаж байна. 1998 оныг Залуучуудын жил болгож түүнд зарцуулах 200 сая төгрөгийг наадам цэнгэлд үрсэн болохоор ингэж болгоомжлохоос ч яахав. Улс орны маань өнөө ирээдүйг өөрсдийн залуу халуун нас, хүч хөдөлмөрөөр бүтээж өгсөн ахмад үеийнхээ ачийг юугаар хариулсан билээ, тэдний өнөөгийн хүндрэл бэрхшээл, зовлон зүдгүүрийг бага ч болов хөнгөлж чадсан уу гэдгийг аав, ээжтэй, өвөө эмээтэй, ах, эгчтэй хүн бүхэн бодож нэг үзвэл ямар вэ. Өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ, тариф 200 хувиар нэмэгдчихсэн байхад тэтгэвэр, тэтгэмжийг 2 удаа 5-10 -хан хувиар нэмсэн шүү дээ. Ядаж л ахмадуудынхаа тэтгэврийн зөрүүг ч арилгаж чадаагүй мунгинасаар л өдий хүрлээ. Хэвийн амьдрах амьжиргааны зардлынх нь багахан хувьтай тэнцэх тэтгэвэр, тэтгэмжийг нь ч хугацаанд нь өгчихөж чадахгүй тэднийгээ бухимдуулсаар л байгаа шүү дээ. Тэтгэврийг нь нэмэх тухай нэгэнт шийдвэр гарчихсан, төсөвт хөрөнгө нь бодогдчихсон байхад таг чиг байсаар ахмадын жилээ үдэх болж байна уу? Ахмадын жилд нь багтаагаад өндөр настнуудынхаа амьдрал ахуйд бодитой тус дэм болох, сэтгэл санааг нь түр ч болсон тайвшруулж урам хайрлах дорвитой арга хэмжээ авахыг төр, засгийн эрх баригч эвслээс шаардаж байна. Улсын төсөв, санхүү туйлын хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ үүнд ахмадууд ямар ч буруугүй шүү дээ. Тэдний өөрсдийнх нь бүтээн байгуулсан
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw