484 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Шулуухан хэлэхэд өнөөдөр өмнөх үеийнхээ бүтээснийг нь худалдаж, ирээдүйд зориулагдах хөрөнгө оруулалтаа танан байж л төсвөө бүрдүүлж амьдрал залгуулж байна шүү дээ. Шинээр юу үйлдвэрлэж, юу бүтээв гэж асуувал тоймтой хариулт олдохгүй байна. Ийм л нөхцөлд үнэ цэнэ бүхий аж ахуйн нэгжүүд гэх стратегийн чухал үйлдвэр, аж ахуйн газруудаа хувьчлахаар сандчин зэхэж, түрүүчийг нь хууль зөрчин хувьчилж эхлээд байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг үр дүн муутай явуулбал улс орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдана. Энэ байдлыг харгалзан үнэ цэнэ бүхий аж ахуйн нэгжүүдийн хувьчлалын бэлтгэлийг сайтар хангаж, тооцоо үндэслэлийг нухацтай магаддан парламент дахь намууд зөвшилцсөний эцэст хуулийн дагуу, ил тодоор явуулах ёстой гэж үзэж байна. МАХН үнэ цэнэ бүхий аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг эх орон, ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн үр дүнтэй явуулахын төлөө байна. 3. Банкны салбарын өөрчлөлт шинэчлэл гажуудуулсан нь эдийн засгийг хямруулах нэг үндэс болж байна. Банкны зээлийн өрийн үлдэгдэл сүүлийн жилүүдэд 70 гаруй тэрбум төгрөгөөр өсчээ. Арилжааны банкны зээлийг жирийн иргэд бус “Ардчилсан Холбоо Эвсэл”-ийн эрхтэн дархтнууд, тэдний гар хөл бологчид авсан нь тодорхой болсоор байна. Банкинд Засгийн газар банкинд хууль бус монополь тогтоож Ард, Даатгал банкийг хүчээр татан буулгаж байгууллага, иргэдийн хадгаламжийг хууль бусаар хураан авч амтшсан эрх мэдэлтнүүд Сэргээн Босголтын Банкийг хувийн банкинд нийлүүлэн уусгаж авах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн. Санаархлаа хэрэгжүүлж чадаагүй эрх баригчид банкны салбарын шинэчлэл өөрчлөлтийг зориуд саатуулж, үйл ажиллагааг нь саармагжуулан боомилж нэр бүхий банкуудыг бүрмөсөн унагаж хорслоо тайлах аргад шилжсэнийг тэдний үйл ажиллагаа, үг яриа нотолсоор байна. Төрийн өмчийн банкуудыг бодлоготойгоор дампууруулж, эрх мэдэлтнүүдийн шууд оролцоотойгоор богино хугацаанд тараасан их хэмжээний зээлийг хүчингүй болгосон луйврын уршиг эдийн засаг, нийгэмд дэндүү хүндээр тусч байна. Монгол банк төрийн мөнгөний бодлогыг үр дүнтэй удирдан зохион байгуулж, арилжааны банкуудаа хянаж удирдах чадваргүй болж, Засгийн газрыг аялдан дагалдаж, төрийн хуулийг ч уландаа гишгэж хэт улс төржсөн байдлаар ажиллаж банкны системийн дампуурлыг улам ч даамжруулж байхад Улсын Их Хуралд удирддагатай нь хариуцлага тооцож чадахгүй байна. Бүхэл бүтэн улсын мөнгөний бодлогыг дампууруулсан хүнийг оны шилдгээрээ шалгаруулж суудаг эрх баригчдыг яалтай билээ. Эсвэл ажил хэрэг дампууруулсны төлөө хэргэм цол хүртээдэг шинэ ёс тогтож байна уу. 4. Улс орны эдийн засгийн хямралт байдлын үр дагавар нийгмийн салбарт шууд тусч ард түмний амьдралын түвшин өдрөөс өдөрт буурч байна. Эрх баригчид, түүний богино настай Засгийн газрууд ард түмний амьжиргааны түвшинг сайжруулах амлалтаа умартан, нийгмийн асуудлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw