МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I 483 захирлууд олон арван компаний хөрөнгийг ил далдуур зувчуулсаар байгаад үнэгүйдүүлж эцэст нь хямд үнээр хувьчилсан дүр үзүүлдэг луйвар бүтэн З жил үргэлжилж, цаашид энэ хандлга үргэлжлэх төлөвтэй байна. 2. Өмч хувьчлал бол эдийн засгийн шинэчлэлийг чухал асуудал гэдэг нь хэнд ч тодорхой. МАХН, түүний Улсын Их Хурал дахь бүлэг өмч хувьчлалыг хэзээ ч эсэргүүцэж, үгүйсгэж байгаагүй. Харин хуулийн хүрээнд ил тодоор, төр, олон нийтийн хяналтын дор, шударгаар хувьчлах зарчмыг л гол болгон хувьчлалын ажлын үр дүнг дээшлүүлэх талаас нь л асуудалд ямагт хандаж ирсэн билээ. Бид хувьчлах нь туйлын зорилго биш, харин өмчийн үр ашиг, өгөөжийг дээшлүүлэх арга зам мөн гэж үздэг. Эрх баригч эвслийн зүгээс төрийн өмчийг хувьчлах, орон нутаг дахь төрийн өмчийн төлөөлөгчийг томилох, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагыг хольж солих талаар баримталсан бодлого, үйл ажиллагаа нь өмчийг шударгаар эзэнтэй болгож, улсын эдийн засгийн чадавхи, нийт ард түмний амьжиргааны түвшинг сайжруулахад биш, харин ч төр, засгийн эрхэнд гарсан эрх мэдэлтнүүд болон тэдгээрийг дэмжигч цөөн тооны мөнгөтэй хүмүүс, тэдгээрийн төрөл төрөгсөд, танил тал төрийн өмчийг хувааж авах чиглэлээр явагдах болсонд л шүүмжлэлтэй хандаж ирсэн юм. Ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй төрийн өмчийг хувийн болгон авах гэж яарсан өрсөлдөөн, булхай, луйврын үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй. Манайд хувьчлал дэндүү булхайтай, үр дүн муутай явагдаж ирснийг шударга иргэн бүр бухимдан шүүмжилдэг. Төрийн хууль зөрчиж булхайтай явагдсан хувьчлалын жишээг Алтан тариа, Спирт бал бурмын үйлдвэр, Max импекс гэхчилэн алхам тутамдаа олж харж болно. Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг Улсын Их Хурлаар одоо болтол батлуулаагүй байна. Сүүлийн жилүүдэд явагдсан хувьчлал бүхэлдээ хууль ёсных гэж хэлэх үндэслэл харагдахгүй байна. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад Улсын Их Хурал хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж шийдвэрлэж амжаагүй байхад нь Засгийн газар тэр жагсаалтад орж нэгдүгээр хэлэлцүүлгээр батлагдсан Max импекс компанийг хувьчилж байна. Нийгмийн шударга ёсны шаардлагын үүднээс хууль зөрчиж, булхайтай явагдсан хувьчлалын асуудлыг дахин авч үзэж хууль зүйд нийцүүлэх, буцаах хүртэл арга хэмжээ авах шаардлага харагдаж байна. Байдал ийм байхад монголд хувьчлалын эсрэгулс төрийн хүчин байгаа юм шиг, тэр нь МАХН юм шиг суртапчилж байгаа нь булхайгаа урьдчилан нуух гэсэн явуурьгүй арга гэж ойлгогдож байна. Хувьчлалын асуудалд хандах хандлага, ойлголтыг зөв болгон цэгцлэхгүйгээр, хувьчлалыг үр дүнтэй явуулах, тэр тусмаа үнэ цэнэ бүхий аж ахуйн нэгжүүдийн хувьчлалыг амжилттай хийх бололцоо байхгүй. Эрх баригчид хувьчлалаар төсөвт орлого оруулах явдлыг л туйлын зорилгоо болгон, хувьчлалын орлогоор төсвийн цоорхойг нөхөж байгаа нь туйлын буруу, арга ядсан хэрэг гэж бид үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw