Монгол улсын парламент - боть 1

482 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Улс орны эдийн засаг, нийгмийн байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч тулгамдсан дараах асуудлуудыг нарийвчлан авч үзэж гол зангилаа асуудлуудад анхаарал, хүч, хөрөнгийг төвлөрүүлж бодлого, үйл ажиллагаагаа цэгцлэх шаардлагатай гэж бид үзэж байна. 1. Материаллаг баялаг үйлдвэрлэх нөөц бололцоогоо шавхан дайчлахгүйгээр, үндэснийхээ үйлдвэрлэлийг сэргээн үр ашиг, бүтээмжийг нь дээшлүүлэхгүйгээр хямралт байдлаас хэзээ ч гарч чадахгүй нь ойлгомжтой. Дотоодын нийт бүтээгдэхүүнд аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин сүүлийн 3 жилд эрс буурч, улсын төсөвт дотоодын үйлдвэрлэгчдээс орох татварын орлого жилд 30 гаруй хувиар багасчээ. Эдийн засагт материал баялаг нэмж үйлдвэрлэдэггүй худалдаа, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жин түргэн хурдацтай өсч, ард иргэдээс авах татварын орлого ганцхан жилд 40 гаруй хувиар нэмэгдсэн хандлагыг эдийн засаг дахь бүтцийн оновчтой өөрчлөлт, ахиц дэвшил гэж бид үзэхгүй байна. Энэ бол зах зээлд сайн шилжиж байгаагийн шалгуур биш. Эх орон, ард түмний хэрэгцээт бараа таваарыг импортоор, өр зээлээр, өглөг тусламжаар алдаг оног залгуулж байгаадаа тайвширч боломгүй байна. Зах зээлийн хууль, зүй тогтлыг танин мэдэж амжилгүй үндэсний үйлдвэрлэгчдээ зөнд нь орхиж анхаарлаас гаргасан, тэдэнтэй хамтран ажиллах арга эвээ олоогүй, бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөлгүй суурь үнийг бодлогогүй чөлөөлж, гаалийн татварыг тэглэж дотоодын үйлдвэрүүдээ бүрмөсөн сүйрүүлсэн алдаатай бодлого, үйл ажиллагаанаасаа сургамж авч шинэ нөхцөлд үйлдвэрлэгчдээ бодитой дэмжсэн төрийн бодлого, үр дүнтэй зохицуулалт бий болгох шаардлагатай байна. “Захирлуудын хар Баасан гариг” гэгч дуулиант операци явуулж дутагдал гаргасан л байж таарна гэж хавтгайруулан оношилж, учрыг тунгаалгүй үйлдвэрлэлийн мэргэшсэн удирдлагууд, олон тэргүүний менежерүүдийг шахан зайлуулсан нь үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон цохилт болсон гэдэг нь улам бүр тодорхой болж байна. Мэргэжлийн удирддага, унаган кадруудаасаа салсан үйлдвэр, аж ахуйн газрууд руу “төр бол хамгийн муу менежер” гэдэг уриагаар зэвсэглэсэн албан тушаалын бялуу хүртэгчид уулгалан дайрч, уралдан хувааж, үрж зарсны хохирлыг ард түмэнд ил гаргаж тавих ёстой гэж үзэж байна. Зөвхөн НИК хувьцаат компаниар жишээ болгон авч үзэхэд гуравхан жилийн дотор улсын төсөт оруулсан орлого нь 2 дахин, үүнээс орлогын татвар нь 4 дахин, байгууллагын ашиг нь 17,5 дахин тус тус буурч, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, “нэн даруй хувьчлахаас өөр аргагүй” гэсэн тодорхойлолт зүүчихээд явж байна. Өнөөдөр энэ компанийг хувьчлах үнэлгээ өөрийн нь хадгалж буй улсын хөдлөшгүй нөөцийн үнэтэй тэнцэж байгаагаас үзвэл, түүний үндсэн болон эргэлтийн хөрөнгө, байгууллагын үйл ажиллагаа бүрэн үнэгүйджээ гэсэн дүгнэлт гарч байна. Манай улсын үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх ач холбогдолтой энэ компанийг “үнэгүйдүүлсэн” хариуцлагыг, хариуцах эзнийг нь ядаж тогтоох учиртай. Эрх баригчид улс төрийн шалгуураар томилсон компаний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw