481 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Та бүхэн Засгийн эрх барьсан 3 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засагт урьд өмнө нь бий болсон сэргэлтийн эхлэлүүд удааширч, хө’зшийн хурдац саарч, хямрал гүнзгийрсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит болон нэг хүнд ногдох өсөлт, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлд олигтой ахиц гарахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлийн уналт үргэлжилж, гадаад худалдааны алдагдал эхний 8 сарын байдлаар 60 гаруй сая ам.доллар болжээ. Эрх баригчид мал өссөнийг шагшин магтаж байгаа ч цаг агаар хүндэрсэн тохиолдолд яах вэ гэдэг асуулт хариултгүй байна. Ноднин жил хотын хаяанд Төв аймагт байдал хүндрэхэд засаг, төр нь яаж ч чадаагүй. Энэжил баруун 4 аймагт гантай байна. Өвөл байдал хүндэрвэл яаж ч мэдэхээр байна. Гэтэл засаг, төрд дахиад л шийдэл алга. Санхүү мөнгөний системийн өөрчлөлт, шинэчлэлт гажуудаж дампуурал нүүрлэсэн байна. Улсын төсвийн алдагдал оны эхний 8 сарын байдлаар 90 тэрбум төгрөг болж нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдлээ. Төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханш хоёр дахин унажээ. Ард түмний дийлэнх олонхийн амьдрал үзсээр, харсаар байтал доройтсоор байна. Ардчилсан Холбоо эвслийн эрх барьсан 3 жилийн хугацаанд үнэ, тарифын өсөлт 200 хувьд хүрч, ард түмний худалдан авах чадвар ихээхэн буурч, амьдралын түвшин 50 гаруй хувиар доошиллоо. Ядуурал, бодит ажилгүйдэл тасралтгүй нэмэгдсээр байна. Энэ бүхэн улс орны эдийн засгийн чадавхи улам суларч, хямралт байдал даамжирсаар сүйрлийн ирмэгт тулчихаад байгааг харуулж байна. Байдал ойрын ирээдүйд засрах, сайжрах төлөв огт ажиглагдахгүй байгаа нь сэтгэл зовоож байна. Манай улсын эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй боллоо. Эхний хоёр жилд эдийн засгийг сэргээж, өөрийгөө тэтгэх чадамжийг дээшлүүлэх, дараагийн 2 жилд нийгэм экологийн болон экспортын баримжаатай эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгож эрчим хүч, түлш, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийгөө хангах, экспортын үйлдвэрлэл үйлчилгээний салбарын эрчимтэй хөгжүүлсэн эдийн засагтай болох” тухай танай гэрээний стратегийн гол зорилт биелсэнгүй. Цаашид ч биелэх найдвар алга. Өнөөдөр улс орны эдийн засаг, нийгмийн байдалд ямар байна вэ? гэдэг асуултад өгөх хариулт маш тодорхой болж байна. Хэнээс ч асуусан “маш хүнд, хэцүү байна” гэж шууд л хэлээд өгнө. Хүн бүрийн сэтгэлийг Монгол орон хаашаа явж байна вэ? гэдэг асуудал түгшээх боллоо. Төр, засгийн эрх баригч эсвэл үүнд маш тодорхой хариулт өгөх цаг нь нэгэнт болсон гэж бид үзэж байна. Манай намын бүлэг бүр 1997 оны хаврын чуулганы нээлт дээр Ерөнхий сайдыг Улсын Их Хурлын чуулганы нээлт дээр зөвхөн үг хэлүүлэх болсон. Улс орны өнөөгийн байдал, хүндрэлээс гаргах арга замын тухай асуудлаар Засгийн газрын сонсголыг авъя гэсэн боловч та бүхэн эс хайхарч дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хямралаас боллоо, эсвэл гэрээг амжилттай биелүүлж байна гэсээр л хугацаа алдаж байдпыг хүндрүүлсэн шүү дээ. Одоо бид энэ саналаа бас дахин тавьж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw