Монгол улсын парламент - боть 1

480 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Энэхүү өргөн хүрээтэй үйл ажиллагааг явуулахад бидҮндсэн хуулиараа сонгож баталгаажуулсан парламентат ёсны тогтолцооны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, Улсын Их Хурал, Засгийн газрын нэгдмэл зорилгод захирагдсан харилцан уялдаатай үйл ажиллагааг туйлаас эрхэмлэн үзэх болно. Ардчиллын ололтыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, ард түмний аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн Улсын Их Хурлын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлж, тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй яаралтай шийдвэрлүүлэх, харилцан зөвшилцөх, байнгын мэдээллээр хангах нь бидний үүрэг мөн гэж үзнэ.Товлосон бодлого, баталсан хууль шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж гүйцэтгэлийн сахилгыг бүх түвшинд бэхжүүлэхэд Улсын Их Хурлын хяналт шалгалтын үйл ажиллагааг тушиглэх нь чухал гэж бид үзэж байна. Засгийн газар цаашид ч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтай зарчмын асуудлаар бүтээлчээр зөвшилцөж, харилцан ойлголцох үндсэн дээр ажиллахыг гол арга барил болгон хичээн зүтгэх болно. Төрийн хэрэгт дээдэс эв эеэ олж байвал жирийн амьдрал дахь ард олны эв нэгдэл үлгэр жишээ болохсон болов уу. Та бид шинэ зууны босгонд тулж ирлээ. Цаг хугацааны өндөрлөгөөс өнгөрсөн хийгээд ирээдүйгээ харахад Монгол Улс, Монголчуудын хөгжил дэвшил нь эх орноо гэх чин хүсэл, үндэсний эв нэгдэл дээр тулгуурладаг нь тодорхой байна. Эх оронч үзэл гэдэг нь өнгөрснөө мэдэж, өнөөдрөө байгуулж, ирээдүйгээ төлөвлөхийг хэлнэ хэмээсэн мэргэн үг ч байдаг. Нэг үгээр хэлэхэд, үндэсний эв нэгдлийн өмнө иргэн бүр, улс төр, олон нийтийн бүх хүчин хариуцлага хүлээж, өөрт оногдсон ачаагаа үүрэх ёстой юм. XXI зуун монголчуудын хувьд мандал бадралын их эрин байх болтугай. Анхаарал тавьсанд баярлалаа 42 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-ЫН бүлгийн дэд ахлагч Ц.Нямдоржийн хэлсэн үг 1999.10.01 Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо эвсэл парламентад дийлэнх олонхи болж Засгийн эрхийг дангаараа барьжэхэлснээс хойш бүтэн 3 жилийн хугацаа өнгөрч 4 дэхь Засгийн газрынхаа өнгөн дээр энэ Их Хурлын сүүлчийн намрын чуулганыг нээж байна. Энэ бол Ардчилсан Холбоо эвсэл сонгогчидтой байгуулсан гэрээнийхээ 90 гаруй хувийг биелүүлсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргал зарлалаа. Энэхүү өндөр хувьтай биелэлтийн цаана ямар бодит байдал бий болсныг бодитойгоор дүгнэх шаардлагатай гэж манай намын бүлэг үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw