Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 479 Ер нь ажилгүйдэл, ууж согтуурах явдал буурахгүй байгаа нь ноцтой гэмт хэрэг гарахын эхлэл болж байна. Согтуугаар гэмт хэрэг үйлдэгсдийн тоо өнгөрсөн оны эхний 8 дугаар сарынхаас 3,6 хувиар нэмэгджээ. Иймээс архидан согтуурах явдалтай хийх тэмцлийг шинэ шатанд гаргаж, албан байгууллага, аж ахуйн нэг бүр энэ чиглэлээр дорвитой ажил зохиох шаардлагатай байна. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд асан С.Зоригийн амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг илрүүлэх явдал Засгийн газрын анхаарлын төвд байна. Хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийн ажлын явцтай би саяхан танилцаж, тодорхой үүрэг өгсөн. Улсын аюулгүй байдлыг танилцаж тодорхой үүрэг өгсөн. Улсын аюулгүй байдлыг хангах газар, цагдаагийн байгууллага, ажилтнууд хэргийг илрүүлэх талаар бүх бололцоогоо дайчлан ажиллахыг нэг бус удаа шаардаж байгааг дахин тэмдэглэе. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Бид “Нэг цэгийн үйлчилгээ” гэсэн зарчмаар бүх иргэддээ үйлчлэх ёстой. Энэ юу гэсэн үг вэ гэвэл төрийн байгууллага, албан тушаалтан аливаа асуудлыг ийш тийш нь түлхэлгүй өөрийн түвшинд шуурхай ярьж шийдвэрлэдэг эрх мэдэл, ур чадвартай байж эцсийн үр дүнг биечлэн хариуцдаг тогтолцоог хэлээд байгаа юм. Төрийн албан хаагчдад бид өндөр шаардлага тавихдаа тэдний аж байдлыг харж үзэхээ мартахгүй. Энэ талаар ирэх оны төсөв, үндсэн чиглэлд тодорхой арга хэмжээг тусгаж байгаа. Ажилтай болсноор амьдралын баталгаатай байх цаг улирч, чадвартай байх нь амьдрах баталгаа болох зарчим хэрэгжих болсныг иш үндэс болгож захиргааны байгууллагын бүх шатанд өндөр мэргэжил, чадвартай хүмүүсийг шилж ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, шинэ шинэ арга замыг олж нэвтрүүлэхийг эрмэлзэх болно. Төрийн захиргааны байгууллагын бүтцийн өөрчлөлтийн далбаан дор байгууллагууд янз бүрийн байдлаар зөвхөн хэлбэр дүрсээ өөрчлөн гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалтын зохистой харьцааг алдагдуулсан байдал газар авсан байна. Үүний зэрэгцээ төрөл бүрийн бизнесийн хүрээний үйл ажиллагааг Засгийн газрын байгууллагын нэрээр, эсвэл төсвийн болон төрийн өмчийн хөрөнгөөр явуулдгийг зогсоох хэрэгтэй байна. Манай Засгийн газрын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, тодорхой байх, гүйцэтгэх засгийг зөв төлөвшүүлэхэд бодитой алхам хийнэ. Бид ард түмнийг үнэн зөв мэдээллээр шуурхай хангаж байх үүднээс “Нээлттэй Засгийн газар” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Төгсгөлд нь би Засгийн газар, Парламентын харилцааны талаар хэдэн санаа хэлье. Манай Засгийн газар Ардчилсан холбоо эвслийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд түрүүчийн Засгийн газруудын залгамж чанарыг хадгалахын зэрэгцээ эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн томоохон асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхмууд хийхээр ийнхүү товлоод байгааг Улсын Их Хуралд томиллуулаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw