478 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I батлагдсан байна. Одоо ч бид ихээхэн ач холбогдол бүхий цөөнгүй хуулийн төсөл өргөн мэдүүлээд байгаа билээ. Эдгээр олон хууль Монгол Улсад эрх зүйт нийгэм байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэн ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ хууль тогтоомжийн биелэлт хаа сайгүй сулавтар байгаа гэсэн зүй ёсны шүүмжлэлийг бид гүнээ ойлгож, ёстой л “Нэгийг бодож хоёрыг хийх” шаардлага тавигдаж байгаа юм. Улсын Их Хурлаас 1998 онд баталсан “Монгол Улсын Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд бид нийгмийн амьдралын бүх салбарт эрх зүй, ёс суртахуун, сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэх талаар уйгагүй ажиллах болно. Засгийн газар зөвхөн хууль санаачлагч байх бус Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах Үндсэн хуулийн үүрэгтэй гэдэгт урьд урьдынхаас түлхүү анхаарч Ерөнхий сайдаас багийн Засаг дарга хүртэл Засгийн газрын бүх байгууллагуудын ажлын голыг энд чиглүүлж ажиллана. Миний хувьд Ерөнхий сайд төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна гэсэн төрийн гол хуулийн заалтыг чанд мөрдөн ажиллахыг чармайж байна. Төрийн өндөр албан тушаалтнууд, тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын болон Засгийн газрын бүх гишүүн бидний 87 хүн л хууль биелүүлэх, шударга ёсыг сахих, төрийн албаны ёс зүйг баримтлахын үлгэр жишээг өөрсдөө үзүүлэх хэрэгтэй юм. Дээрээ суудлаа олохын учир нь энэ байгаа болов уу. Хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгаж тасалдал доголдлыг арилгах гол хүч нь төрийн байгууллагын ажлын алба, түүний мэргэшсэн албан хаагчид мөн. Үүнийг иш үндэс болгон бүх шатанд төрийн албыг зөв төлөвшүүлж түүний гол цөм болсон албан хаагчдын ур чадвар, үүрэг хариуцлага, ажлын арга барил, үр дүнг дээшлүүлэх явдлыг Засгийн газар онцгой чухалд тооцож байна. Энэ нь хялбархан зүйл биш хэдий ч зайлшгүй хийх ёстой ажил аа. Монгол Улсын төрийн албан хаагч бүр Үндсэн хуульд заасан ёсоор ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэсэн ганц асуулт тавьж тэднийг үнэлэх хэрэгтэй байна. Олон түмнийг чирэгдүүлэх, хүнд суртал гаргах, авилгал, хээл хахуульд автах, албан тушаалын эрх хэмжээ, нэр сүрийг хувийн зорилго, ашиг сонирхолд захируулах гаж үзэгдэл гарсаар байгааг бид зүгээр харж хэрхэвч болохгүй. Энэ талаар хуулийн дагуу эрчимтэй ажил зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт, түүний дотор хүнд, онц хүнд гэмт хэрэг үлэмж хэмжээгээр өсч байгаа нь өнөөгийн Засгийн газрын сэтгэлийг зовоож байна. Энэ оны эхний 8 дугаар сарын байдлаар хүнд, онц хүнд гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 100 хувь өссөн байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн дунд хүүхэд, залуучуудын тоо нилээд хэсгийг эзэлж байгаа нь төр, засаг хуулийн байгууллагуудын анхаарлыг татаж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw