477 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I оруулалт хийж чадахгүй байгаа учраас гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлах шаар.длагатай болж байна. Гадаадынханд оновчтой хувьчлах нь гаднын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих нэг хувилбар мөн. Гадаадын хөрөнгө оруулалт нь эдийн засгийн бүтцийг өөрчлөхөд чухал хөшүүрэг болох ач холбогдлоороо ардчиллын анхны үеэс төрийн бодлогын хэмжээнд тавигдаж ирсэн. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээний бичил хүрээнд гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн хийгдэхгүй байна. Үнэндээ бид энэ тухай олон жил ярьж байгаа боловч хийсэн маань тун бага байгааг нуух ямар ч арга апга. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, маань дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 3,5 хувийг гаргаж байхад энэ үзүүлэлт Азид дунджаар 15 хувь, манай өмнөд хөрш Хятад улсад 30 хувь байна. Иймд Засгийн газраас гадаадын томоохон хөрөнгө оруулалтыг эрс дэмжиж хөрөнгө оруулагчдад хандсан “нэг цэг”-ийн үйлчилгээг бий болгох болно. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд улс төрийн болон эрх зүйн тогтвортой орчин туйлаас чухал байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль өдийг хүртэл баталж амжаагүй, хуучин нь шинээр гарсан бусад хуультайгаа нийцэхгүйд хүрч, дээрээс нь татварын тогтолцоо ойрхон өөрчлөгдөж байгаа нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ! Ард түмэндээ үйлчлэх явдлыг ажиллагааныхаа гол цөм болгосон Засгийн газрын үүрэг өсч, нийгмийн асуудлуудад анхаарал тавих цаг нэгэнт болжээ. Миний дээр ярьсан тодорхой хэдэн салбарын хүндрэлийг даван туулах арга хэмжээ нь угтаа иргэдийн нийтийн үйлчилгээ, ахуй хангамжийг сайжруулах илүү өгөөжтэйг онцлон тэмдэглэмээр байна. Засаг төрийн байгууллага, түүний ажилтны хөнгөн шуурхай, ил тод, найдвартай үйлчилгээ, банкны санхүүгийн эрүүл тогтолцоо, эрчим хүч шатахууны баталгаатай эх үүсвэр, хүртээмжтэй хангамж, хувьчлалын үр шим энэ бүгд нийлээд ард түмэнд шууд хүртээлтэйгээр барахгүй, тэдний ахуй соёлын амьдралын цаашдын өсөлтөд байнгын шийдвэрлэгч нөлөө үзүүлэх болно. Гэхдээ энэ ажлыг яаж зохион байгуулахаас эцсийн үр дүн нь хамаарах юм. Үүнтэй уялдуулан Засгийн газар 5 дахь зорилтоо зохион байгуулах, гүйцэтгэлийг хангах гэж томъёолж байгаа юм. Уг ажил зөвхөн Засгийн газрын төдийгүй төрийн болон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад шууд хамаатай. Шинэтгэлийн эхний арваад жилд олон зуун хууль, шийдвэр цувуулан гаргалаа. Ярьж, шүүмжилж, үгүйсгэж, маргаж, лоозогносон. Одоо тэр бүх хууль, шийдвэрийн биелэлтийг цэгнэн үзэж, газар газар дээр нь зохион байгуулж болохыг нь хэрэгжүүлж, болохгүйг нь өөрчлөх цаг нэгэнт тулжээ. Энэ бол “Мориноосоо буугаад улс гэрийг төвхнүүлэх хэцүү” гэдэг санамжаас үүдэлтэй зорилт юм. Нэгэнт гарсан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж хангахад бид эн тэргүүнд анхаарч байна. 1996 оноос хойш Ардчилсан Холбоо эвслийн Засгийн газар их, бага хэмжээний бүгд 343 хуулийн төсөл санаачилж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс 311 нь
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw