476 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Шатахуун хадгалах савнаас бензин байнга нэвчин гарч, ноцтой аюул байнга учруулж байгаагаас гадна тэр нь хөрсний усанд шингэж эхэлсэн түгшүүртэй мэдээ байна. Нэрвэгдсэн байгаль орчныг сэргээх бараг боломжгүй болсон бөгөөд шинээр үүсэх аюулаас сэрэмжлэхийн тулд 8-10 сая ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, алдагдсан боломжоо тооцоолвол НИК- ээс эдийн засагт учруулж байгаа хохирол маш өндөр гарах юм. НИК-ийг цаг алдалгүй хувьчлах, тэгэхдээ шатахууны хангамж, үйлчилгээг хомсдуулан доройтуулахгүй, харин түүний технологийн түвшинд дээшлүүлэх, үйлчилгээний шуурхай, хүртээмжтэй байх, үнийг хөөргөдөхгүй байх нөхцлийг хангахуйц арга зам болзолтойгоор гүйцэтгэх төсөл боловсруулсан. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар, НИК, Говь зэрэг үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийг цаг алдалгүй хувьчлахаар шийдвэрлэсэн саналаа Улсын Их Хуралд танилцуулахаар өргөн барьсан. Хийх ёстой ажлаа хугацаанд нь хийхгүй бол эдгээр зайлшгүй алхмын үнэ цэнэ алдагдаж магадгүй байна. Энэ асуудлаар Улсын Их Хурал бүтээлчээр хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа дахин илэрхийлье. Газрын харилцааг боловсронгуй болгох нь амьдралаас урган гарч, тулгамдан тавигдаж байгааг харгалзан газар хувьчлалын асуудлыг Улсын Их Хурал энэ чуулганаар хэлэлцэж эхлэнэ гэж найдаж байна. Ер нь хувьчлал хийснээр Монгол Улс өөрийн өмчийг бусдад, ялангуяа гадаадынханд алдчих юм шиг ойлголт байсаар ирлээ. Гэтэл тийм биш. Хувьчлагдсан объектын үндсэн хөрөнгө техник, технологийг Монголоос аваад гарчихгүй, тэнд ажиллагчдыг хөөгөөд явуулчихгүй, тийм нөхцлийг ч засаг төр бүрдүүлэн хангах ёстой. Манай нутаг дэвсгэр дээр байгаа хэний ч бай өмч, аль улсын ч бай хүний үйл ажиллагаа Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж байх ёстой учир тэднийг төрөөс бүрэн хянаж, зөв зохицуулж байх бүхий л боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарал тавих болно. Дөрөвдүгээрт, хувийн хэвшил гадаадын хөрөнгө оруулалтын аль алиныг зөв хослуулан дэмжих явдал Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагааны төвд байх болно. Зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээр, түүний дотор хувьчлал хийснээр манай орны хувийн хэвшил эдийн засагт шийдвэрлэх үүрэгтэй болсон. 1990 онд дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 4 хувийг үйлдвэрлэж байсан бол 1999 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 68 хувийг үйлдвэрлэж байна. 1998 онд шинээр бий болсон ажлын байрны 80 хувь нь хувийн хэвшлийн хүрээнд бий болсон байна. Засгийн газар ойр ойрхон солигдож, улс төрийн тогтворгүй байдал үүсээд байхад ч эдгээр нааштай үр дүн гарч байгаагаас үзэхэд, манай оронд ардчилал, зах зээлийн эдийн засгийн баттай үндэс суурь нэгэнт бий болж, эдийн засаг маань төрийн оролцоо бага байхад ч чиг, жам ёсоороо хөгжих чадавхитай болсон гэж дүгнэх үндэслэлийг өгч байна. Энэ бол олзуурхмаар шинэ зүйл. Өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газар гол томоохон аж ахуйн нэгжүүдэд олон арван тэрбум төгрөгийн хөрөнгө
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw