Монгол улсын парламент - боть 1

ЛОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 475 гэр болгон тусгаж чаддаггүй, Үндэсний Статистикийн газрын мэдээгээр ч эсэн энэ хандлага нотлогдож байгаа юм. Та бүхний анхааралд нэгэн хүснэгт толилуулсан байгаа. Сүүлийн 1урван кил улсын секторт бүтээж байгаа нэмэгдсэн өртөг эдийн засгийн гол гол :албарт эрс буурсан байхад хувийн харин секторт өсөлт нь улсын секторын жалтыг нөхөөд бас илүү гарсан нь харагдаж байна. Манай улсын эдийн засаг, :үүлийн гурван жил дараалан өслөө. Хувийн салбарт буй болгосон Дотоодын 1ийт бүтээгдэхүүн 1998 онд 15,3 хувиар өссөн байхад тухайлбал, аж (йлдвэрийн салбарт 21 хувь, тээврийн салбарт 77 хувь, үйлчидгээний салбарт 11 хувиар тус тус өссөн байна. Энэ бол хувийн сектор давамгайлаагүй :албаруудын байдал. Үнэ цэнэтэй аж ахуйн нэгжийн хувьчлалд эргэлздэг <үмүүс энэ тоо баримтыг анхаарна байх гэж бодож байна. Эдийн засгийн үр ашиг, өсөлтийг хангасан хувьчлалын замаар НИК, Говь яагаад явж болдоггүй юм бэ? Говь ХК өнөөдөр ашигтай ажиллаж, төсөвт багагүй мөнгө оруулж байгаа. Гэгээд хувьчлах гээд байгаа юм бэ? гэж сонирхож болох юм. 1. 1998 онд Монгол Улс 30 сая ам.долларын самнасан ноолуур гаргасан бөгөөд бараг 5 сая ам.долларын ноолууран бүтээгдэхүүн экспортлосон байх юм. Энэ чинь юу хэлээд байна вэ гэхээр бид түүхий эдээр амьдарч байна гэсэн үг. Тэр самнасан ноолуурыг бэлэн бүтээгдэхүүн болгоод экспортлох юм бол бид орлогоо наад зах нь хоёр дахин нэмэгдүүлэх бололцоотой болно. 2. Говь төрийн өмчийн хувьд өөрийн бололцоо, чадавхиа үндсэндээ шавхчихаад байна. Говиос гадна дотоод, гадаадын хувийн хэвшлийнхэн ноос, ноолуурын салбарт улам идэвхтэй ажиллах болов. 3. Боловсруулаагүй ноолуур экспортлох явдлыг бид зогсоож чадахгүй байна. Захиргааны аргаар хааж боох нь эдийн засгийн хувьд ч ашиггүй, юуны өмнө малчдад хохиролтой. Ноолуурын хориг татварын тухай олон янзын санал байдаг хэдий ч гол зүйлээ тойроод байх шиг санагддаг. Ноолуурын үйлдвэрүүд түүхий ноолуурыг зөвхөн самнаад дараа экспортлох гэж байгаа юм бол түүхий ноолуурыг малчдаас өндөр үнээр хэзээ ч авч чадахгүй. Иймд чанар, дизайн сайтай ноолууран бүтээгдэхүүн хийж байж сая ихээхэн ашигтай нэмэгдсэн өртөг бий болгон малчдаа мөн хохироохгүй байж болох юм. Ийм боломжийг орчин үеийн шинэ технологи, шинэ менежмент л олгоно. Үүнийг шийдвэрлэх нэг чухал арга зам нь хувьчлал гэж үзэж байна. Улс орны эдийн засгийн чадал, Засгийн газрын шуурхай ажилллагааны чадавхийг шалгасан нэгэн асуудал өнгөрсөн зун гарч, үргэлжилсээр байна. Энэ бол шатахууны хомсдлын асуудал. Маш өндөр үнээр энэ хямралыг давах гэж бид оролдож байна. Татвар төлөгчид ард иргэдээс бид 20 тэрбум төгрөг авч байж асуудлыг шийдэх гэж байна. Энэ бол НИК гэдэг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өр юм. Энэ мөнгийг өөр зүйлд, тодорхой хэлбэл боловсрол, урлаг, соёлдоо зарцуулсан бол ямар их зүйл бүтээх бололцоо байсныг та нар мэдэж байгаа. Нэг жишээ татъя. Хүрээлэн байгаа байгаль орчиндоо НИК-ийн байгууламжуудын үзүүлж байгаа нөлөөлөл хэр хэмжээнээс давчихаад байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw