474 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I газрын шийдвэртэй байр суурь болно. Социалист эдийн засгийн давуу талыг илэрхийлэх үзэл суртал, улс төрийн сонирхлын үүднээс хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөрөнгө оруулалт нь өнөөдөр Монгол Улсыг сөхрүүлж байна. Монгол Улсын төсвийн бараг тал нь эрчим хүчний удирдах газрын мэдэлд байна шүү дээ. Үйлдвэрлэлийн бүх салбар, албан газрын, айл өрхийн ажил амьдралын хэвийн нөхцлийг тасралтгүй хангахад шийдвэрлэх үүрэгтэй гээд энэ салбарт бид бусдаас илүү анхаарч ирсэн боловч шальтай ахиц гарсангүй, сүүл сүүлдээ эдийн засгийн хөгжлийг чөдөрлөх хандлагатай болж байна. 1992 оноос хойш тус салбарт гадаад зээл, тусламжаар 250 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ хугацаанд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 1,1 хувиар өссөн байх юм. Ганцхан хувийн өсөлт гаргахын тулд 250 тэрбум төгрөг зардаг эдийн засаг гэж чухам ямар эдийн засаг байдгийг чухам мэдэхгүй юм. Гэтэл хөдөөд тэтгэвэрт мөнгө байхгүй байж байдаг. Эмнэлэгт мөнгөгүй байж байдаг, сургууль мөнгөгүй байж байдаг. Төрийн албан хаагчдын цалин дөнгөн данган амь зогоох хэмжээнд байж байна. Үндэсний үйлдвэрлэлд хөрөнгийн эх үүсвэр олдохгүй байгаагын шалтгааныг ч эндээс хаймаар байгаа юм. Хамгийн хачирхалтай нь эрчим хүчний өнөөгийн түвшинг хадгалахын тулд дээр дурдсанаас багагүй хэмжээний хөрөнгө тогтмол гаргах хэрэгтэй болоод байна. Гэтэл ийм хэмжээний хөрөнгөөр эрчим хүчний гачаалаас гаргахуйц цоо шинэ цахилгаан станц барих боломжтой билээ. Та бидний өмнө нэг асуудал тулгарч байна. Цөмөөрөө харсаар мэдсээр байгаад тоотой хэдэн мөнгөө урсгаад, урьдынхаараа суугаад л, хойч үедээ, үр хүүхэд, ач гуч нартаа асар их өр зээл үлдээх үү? Эсвэл энэ байдлыг эрс өөрчлөх ёстой юу? Энэ салбарт хамгийн түрүүнд бүтцийн өөрчлөлт хийж, гол гол хэсгийг хувьчлахаас өөр асуудпыг шийдэж эхлэх дөт зам байхгүй гэдэгт би гүнээ итгэж байна. Энэ бол нийт улс, үндэстний маань ашиг сонирхлыг хөндсөн асуудал гэдгийг дахин тэмдэглэе. Асуудлыг шийдэхийн тулд өргөн бариад байгаа Цахилгааны тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцэн батлаж өгөхийг Улсын Их Хурлаас хүсч байна. Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний салбарын хувьчлалын тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу уг салбарын зохих хэсгийг хувьчлах хөтөлбөр боловсруулан Улсын Их Хуралтай зөвшилцөн хэлэлцэх болно. Тус салбарын стратегийн ач холбогддыг харгалзан бүтцийн өөрчлөлтийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг харгалзан төр, засгийн хараа хяналтаас гаргалгүйгээр, хэрэглэгчдийн үндсэн ашиг сонирхлыг хангасан, дангаар ноёрхлыг хязгаарласан байх нөхцлийг бүрдүүлэх болно. Гуравдугаарт, Манай Засгийн газар өмч хувьчлалыг улам эрчимтэй хийх бодолтой байна. Маш сонирхолтой үзэгдэл сүүлийн үед ажиглагдаад байгаа юм. Хувийн сектор Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангаж байгаа сектор болсон байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw