МОНГОЛУЛСЫН ПАРЛАМЕНТ-I 473 Хамгийн гол нь ард иргэд хохирч байна. Цалин тэтгэврээ цаг хугацаанд нь авч чадахгүй байна. Засгийн газраас банкны системд байршуулсан засгийн газрын мөнгө гэж үндсэндээ байхгүй л дээ. Энэ үндсэндээ ард иргэдийн л мөнгө байгаа юм. Засгийн газраас банкны системд байршуулсан нийт харилцах хадгаламжийн 19 хувь, төсвийн нөөц, санхүүжилтийн эх үүсвэрийн 83 хувь, нийгэм хангамжийн тэтгэмжийн сангийн 72 хувь, өмч хувьчлалын сангийн 30 хувь, төсөвт байгууллагын харилцах, хадгаламжийн 22 хувь нь ХОТШ, Сэргээн босголт, ХАА банкинд байна. Энэ асуудлыг тэргүүн ээлжинд шийдвэрлэх шаардлага ард иргэдийн эрх ашгаас урган гарч байна гэдгийг дахин хэлье. Өөр нэг тоо хэлье. Өнөөдөр нийт банкны системийн хэмжээнд зээлийн өрийн үлдэгдэл бараг 100 тэрбум төгрөг байгаагаас 40 тэрбум нь чанаргүй зээл гэгч байна. Энэ бол ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгахад дараа дахиад нэмэхэд хангалттай мөнгө. Энэ бол төрийн албан хаагчдын цалинг дахин нэмэгдүүлэхэд хангалттай хөрөнгө. Нөгөө талаас авилгал, хээл хахууль, хууль бус хувьчлал зэрэг сөрөг үзэгдлүүдийн санхүүгийн эх үүсвэр нь энд байгаа юм. Одоо яах вэ? Эдийн засгийн нийгмийн эрх ашиг талаасаа хариулт нь тодорхой байгаа. Бүтэц зохион байгуулалтын оновчтой өөрчлөлт нэн даруй хийх, тэгэхдээ төрийн шууд оролцоог багасгаснаар энэ хүнд байдлаас гарч чадна гэдэг дүгнэлтэд хүрээд байгаа юм. Банк, санхүүгийн салбарын шинэтгэлийг хэрэгжүүлэхдээ баримтлах зарчимуудыг Улсын Их Хурал ерөнхийдөө тогтоосон гэж би ойлгож байна. Эдгээр нь хадгаламж эзэмшигдийн ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалах, төсөвт үүрүүлэх ачааллыг аль болох багасгах, шинэ технологи, санхүүгийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, хувьчлалыг ил тод, нээлттэй болгох зэрэг юм. Засгийн газар энэ хүрээнд ажиллах эрмэлзэлтэй байна. Би дээр инфляци 6 хувьтай байгаа тухай дурьдсан. Энэ нь иргэд маань хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон хадгаламж хийхээс айхгүй байх бололцоо юм. Гэтэл энэ бололцоо бодит байдал болоход банкны өнөөгийн байдал саад болж байна. Асуудалтай хэдэн банкыг хувьчлах. татан буулгах, дампууруулах зэргээр асуудал хязгаарлагдахгүй нь ойлгомжтой. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын банкны салбарыг Монголд оруулахыг дэмжих, зээл олгох, эргүүлэн төлөх талаар зээлдэгч болон зээлдүүлэгчийн үүрэг хариуцлагын тогтолцоог нарийсгах, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан нэрлэсэн болон бодит хүүгийн түвшинг бууруулах, бэлэн бус тооцооны зарчмыг өргөн нэвтрүүлэх, хөдөөд санхүү, банкны байнгын үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг манай засгийн газар хийж амжихгүй маш олон асуудал байгаа юм. Бид хамгийн тулгамдаж байгааг нь шийдээд өгье гэж хүсч байна. Банк, санхүүгийн шинэтгэлийн асууддаар улс төрийн бүх хүчин, парламентын намууд санал нэгдэн дэмжиж ажиллахыг Та бүхэнд уриалж байна. Улсын Их Хурал түүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна. Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт шинэтгэл хийх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашгийн асуудал юм. Энэ бол Засгийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw