472 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Мөн АНУ-д ажлын айлчлал хийж, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар Америкийн талтай хэлэлцээ хийв. АНУ-ын тал манай Засгийн газрын бодлогыг дэмжиж байгаагаа нотолсоны дээр Монгол Улсын боловсон хүчнийг бэлтгэхэд дөхөм үзүүлэх үүднээс нэг сая ам.долларын цалин тэтгэлэг олгох, өөрөөр хэлбэл 250 орчим хүнийг сургах асуудлыг АНУ-ын конгресст тавьж шийдвэрлүүлэхээ мэдэгдэв. Засгийн газрын нийгэм төрийн өмнө тулгарч буй олон арван асуудал, түүний дотор ядуурап, ажилгүйдэл, гэмтхэрэг, зөрчил зэрэгнийт олны сэтгэл санааг эмзэглүүлж байгаа аливаа асуудлыг шийдэхдээ тэдгээрт үзүүлэх шууд болон дам нөлөө, үр дагаврыг нь сайтар бодолцож суурь асуудалд гол хүч чармайлтаа төвлөрүүлэхийг хичээж байна. Улсын Их Хуряын дарга, эрхэм гишүүдээ! Манай нийт ард түмэн, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Та бүхэн, миний тэргүүлж буй Засгийн газраас ажлын бодит үр дүнг хүсэн хүлээж байгааг бие, сэтгэлээрээ мэдэрч байна. Учир иймд манай Засгийн газар маш тодорхой томъёолсон үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллах нь нэн чухал гэсэн байр суурьтай байгаа юм. Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах зорилтын талаар ярья: Хүнийг дээдэлсэн нийгмийн шинэ харилцааг тууштай төлөвшүүлэхэд тэргүүн эзлжинд банк, санхүүгийн салбарт бүтэц зохицуулалтын шинэтгэл яаралттай хийх эрчим хүчний салбарыг яаралттай шинэтгэх, өмч хувьчлалыг эрчимжүүлж шинэ алхам хийх, гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг уян хатан болгож өгөөжийг нь дээшлүүлэх, зохион байгуулах ажлын эрч хүч, үр дүнг эрс дээшлүүлэх өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, арга барил ыг сайжруулж, албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлэн үр нөлөөг нь дээшлүүлэх гэсэн таван асуудлыг Засгийн газрынхаа үйл ажиллагааны ойрын үеийн тэргүүн зорилт болгон дэвшүүлж байгаа юм. Эдгээр зорилтыг бодит тодорхой ажил хэрэг болгох талаар Засгийн газар тууштай арга хэмжээ авах болно. Засгийн газрын үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурал зүйл бүрээр дэмжинэ гэдэгт би итгэл төгс байна. Дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлбээс манай орны эдийн засаг, нийгмийн бүтцэд чанарын өөрчлөлт гарна. Өрөнд тулгуурласан тогтолцооноос салж, өөрөө өөрийгөө тэтгэх чадвар бүхий нээлттэй эдийн засгийн тогтолцоонд шилжих баттай үндэс тавигдана. Дээрх зорилтуудыг задлан тайлбарлахад; Нэгдүгээрт, Банкны тогтолцоог эрүүлжүүлэх асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Манай эдийн засгийн гол судас болсон банк зээлийн салбарын өнөөгийн байдал нь үнэхээр эрчимт эмчилгээ хийхээс өөр замгүй болжээ. Бид 1996 оноос хойш зөв буруу гэгдсэн зарим эмчилгээ хийсэн ч сайжралыг олсонгүй.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw