471 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I тодорхойлон ажиллалаа. Сүүлийн саруудад амжуулсан тоймтой заримаас нь дурьдахад; 1. Эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэи чиглэл, 2001-2004 оны хөгжлийн хандлага, Монгол Улсын 2000 оны улсын төвлөрсөн төсвийн төслийг үндсэн нь боловсруулаад дууслаа. 2. Өмч хувьчлалыг эрчимжүүлэхийн хамт төрийн өмчөөс орон нутгийн өмчид 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгийг шилжүүлэх ажлыг газар дээр нь зохион байгуулж байна. 3. Төсвийн сахилгыг бэхжүүлэх, орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайжруулах үндсэн дээр төсвийн санхүүжилт юуны өмнө цалин, тэтгэврийн сааталтыг эрс багасгах арга хэмжээ авч ирлээ. 4. Банкны салбарт хийх бүтцийн өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч байна. Сүүлийн 2 жилд үйл ажиллагаа нь доголдож, ажиллах чадваргүй болсон төрийн өмчийн оролцоотой арилжааны хэд хэдэн банкны үйл ажиллагааг зогсоох, онцгой дэглэм тогтоох зэргээр Монголбанктай хамтран ажиллаж байна. Өр барагдуулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн болно. 5. 1999 оныг “Ахмадын жил” болгосонтой холбогдуулан ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт үйлчилгээний тухай хуулийн биелэлтийг эрчимжүүлж дайнд оролцсон ахмад настны талаар авах арга хэмжээний тухай шийдвэр гаргаж тэдэнд 1,4 тэрбум төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олголоо. Шинээр батлагдсан Хөдөлмөрийн хуулийн дагуу тэтгэврийн насны хүмүүс хөдөлмөр эрхлэх эрх зүйн баталгаатай болсон нь ахмадуудын сэтгэлд нийцэж байна. 6. Ган гачиг, ургац хураалт, өвлийн бэлтгэл, шатахууны хомсдол зэрэгтэй холбогдож үүссэн цаг үеийн тулгамдсан асуудлыг зохицуулах арга хэмжээг авч байна. 7. Гүйцэтгэлийн хяналт шалгалтыгхангах чиглэлээр төрийн албан хаагч нарт тодорхой үүрэг даалгавар өгч, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд нэгдсэн байдлаар үнэлэлт, дүгнэлт гаргаж танхимын хуралдаанаар үе шаттай тогтмол хэлэлцэж, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар төв, орон нутгийн төрийн захиргааны зарим удирдлагын мэдээллийг сонсож зохих чиглэл өгч ажиллаж ирлээ. 8. Гадаад бодлогыг улс төр эдийн засгийн салбарт эрчимжүүлэхэд чиглэсэн зарим тодорхой алхам хийв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Чуулганд оролцон Монгол Улсын гадаад бодлогын залгамж шинж чанарыг нотолсоны дээр Монгол Улсын Аюулгүй байдлын бодлогыг олон улсын хамтын нийгэмлэгт, мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад тайлбарлан танилцууллаа. Түүнчлэн ОУВС, Дэлхийн банкны захирлуудын ээлжит уулзалтанд оролцон Монгол Улсын эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлогыг тайлбарласны дүнд дээрх байгууллагууд Монголд хэрэгжүүлэх буй ЕСАФ хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэн санхүүжүүлэхээ мэдэгдсэн болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw