Монгол улсын парламент - боть 1

470 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I биднээс л шалтгаална. Өнөөгийн Монгол Улс нь үе, үеийнхний сурч, ажиллах амьдрах бололцоо, нөхцлөөр нь хангахад анхаарал тавих ёстой юм. Манай ахмад үеийнхэн түүхэн хүнд сорилтыг даван туулж эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан, улс орноо бүтээн байгуулсан алдар гавъяагаар нь бид бахархдаг. Өнөөдөр залуу хойч үеийг халамжлан хүмүүжүүлэх, тэдэнд үндэсний эх оронч үзлийг төлөвшүүлэхэд тэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Засгийн газрын ахмадуудад үзүүлэх халамж, дэмжлэгийг нэмэгдүүлэх, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэх талаар зөвхөн “Ахмадын жил”-ийн хүрээнд төдийгүй цаашид ч зохих арга хэмжээ авах болно. Залуу үеийнхэнд юуны өмнө эрдэм, боловсрол эзэмших, хүссэн мэдээллээ олж авах, ажлын байртай болоход нь бүхий л талын боломж нөхцлийг хангахад бид анхаарч байгаа бөгөөд XXI зуунд улс орноо гардан авч явах залуус маань эх орон, ард түмнээ хайрлан, хөгжил дэвшлийг манлайлагчид болно гэдэгт итгэлтэй байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар: Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд зэ! Эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэе. Макро эдийн засгийн байдал харьцангуй тогтвортой байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн 1996 онд 2,4 хувь, 1997 онд 4,0 хувь, 1998 онд 3,5 хувь өсч, инфляцийн түвшин сүүлийн 3 жил дараалан мэдэгдэхүйц буурч 1998 оны эцэст 6,0 хувь болсон, ажилгүйдлийн тоо 1996 онд 55 мянга байсан бол энэ оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар 44 мянга болтлоо буурч Ардчилсан Холбоо эвсэлээс дэвшүүлсэн зорилт үндсэндээ биелэгдэж байна. Гадаад валютын нөөц 1996 онтой харьцуулбал 1999 онд бараг 60 шахам хувиэр өсөж, 10-13 долоо хоногийн импортын хэрэгцээг хангахуйц нөөцтэй боллоо. Нэг хүнд ногдох ДНБ-ны бодит өсөлт сүүлийн гурван жилд 7 хувиар нэмэгдсэн нь тэмдэглүүштэй зүйл. Энэ бүх ололт бол ард түмний хийж бүтээсэн, амьдралд нь нэвтэрсэн өнгөтэй өөдтэй зүйл бөгөөд түүнийг дандаа үгүйсгэн хараар будаж болохгүй. Нөгөө талаас анхны ололтуудад сэтгэл ханах болоогүй байна. Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн хямрал, өнгөрсөн оны 8 дугаар сард рубль нурсан, манай экспортын гол бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ унасан зэрэг нь манай эдийн засаг, гадаад худалдаанд хүнд цохилт болсон юм. Хамгийн аюултай нь манай экспортын өрсөлдөх чадвар нь эрс буурсан. Эдгээр цохилтоос дөнгөж гарах гэж оролдож байхад дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн байдлын талаар дахиад л туйлын тааламжгүй мэдээ ирж эхэллээ. Эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүдээ! Миний бие Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 2 cap, манай танхим бүрдээд 1 cap боллоо. Энэ хугацаанд цаг үеийн ажлыг нугалахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засгийн эн тэргүүнд гүйцэтгэх гол багцаа зорилтыг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw