469 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сонирхлын тусгал болсон улс төрийн институтууд бүрдүүлэн зохистой үйлчлүүлэх дуудлага Та биднийг хүлээж байсан. Улс төрчид нь эх орныхоо эрх ашгийн эрхэмлэн хамтран ажиллаж чадах уу? Шинэ санаа, шинэ технологи, хөрөнгө оруулалтад Монгол Улс үнэхээр нээлттэй байж бусад улс оронтой харилцан ашигтай худалдаа эрхэлж чадах уу? гэсэн дуудлага биднийг хүлээж байсан. Эдийн засгаа түргэн шуурхай өөрчлөн шинэчилэж дэлхийн эдийн засгийн интеграцид хамруулахын хамт дэлхийн зах зээлийн хэлбэлзлээс үүсдэг сөрөг үр дагавараас аль болох бага хохиролтой гарч чадах эсэх асуудал зүй ёсоор тавигдсаар ирсэн. Эцсийн эцэст ард түмнийхээ аж байдлыг мэдэгдэхүйц сайжруулан өөрчлөлт шинэчлэлтийн үр шимийг хүртээх, үр хүүхэд ач гуч нарынхаа ирээдүйг баталгаажуулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 1990 оны эхэнд өнөөгийн парламентыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд ардчилал, зах зээлийг сонгосон. Ардчилал, зах зээлийн харилцааг баталгаажуулах, төгөлдөржүүлэх нь эдгээр намуудын Монгол орны өмнө хүлээсэн улс төр, ёс суртахууны хариуцлага гэж ойлгож байна. 1999 он бол Монгол Улсад Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг тэмдэглэх жил юм. Энэ ойг тэмдэглэх гол зорилго нь Ардчилсан хөдөлгөөн монголчуудад чухамдаа хэтийн ямар төлөвийг нээв. Эцсийн дүндээ шинэтгэлийн утга учир нь юунд байв гэдгийг дүгнэн цэгнэж, шинэ зууны иргэддээ ойлгуулахад оршино гэж бодож байна. Арван жилийн өндөрлөгөөс эргээд харахад Монгол түмэн түүхэн сонголт хийж, хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн замд эргэлт буцалтгүй орсон нь ардчилал шинэчлэлийн гол ололт байсан болов уу. Бидний ололт амжилт хялбар олдож байгаа зүй биш ээ. Ард иргэд маань хамаг хүндийг үүрч гарлаа. Бид улс төрийн тэмцэл сөргөлдөөн, хатуу ширүүн сорилт, эдийн засгийн түр уналт, амьдралын түвшингийн бууралттай нүүр тулгарсан. Бүтээн босгохоосоо илүү талцаж маргах, ажиллахаасаа илүү амлаж ярих нь ихэдсэн үе байсан. Өнгөрсөн жилүүдээс авах олон сургамж байгаа хэдий ч магадгүй хамгийн гол сургамж нь зөвшилцөл хамтран ажиллахыг дээдлэх явдал болов уу. Улс орны хөгжлийн асуудлаар улс төрийн намуудын зөвшилцөл, төрийн институтуудын зөв зохистой харилцан ажиллагаа, хамтын хүчин чармайлт, иргэн бүрийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх нь туйлын чухал байгаа юм. Улс орныхоо амьдралын төрх байдлыг зөвхөн “улс төрийн өнцгөөс” дүгнэж бас болохгүй. Манайд ялангуяа бизнесийн хүрээнд бүтээн байгуулалт газар сайгүй өрнөх төлөвөө олж байна. Шинэ шинэ байшин барилга сүндэрлэн босож, үйлчилгээ өргөсөн, зам засвар зэрэг томоохон ажил хийгдэж, хот хөдөөгийн өнгө үзэмж өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Хүн ард, ялангуяа залуу үе маань амьдрах чадвартайгаар төлөвшиж байна. Энэ бол юугаар ч хэмжишгүй том ололт, дэвшил юм. Бид ирээдүйдээ итгэлтэй өөдрөг сэтгэлтэй байна. Нэгэнт сонгосон замдаа хэдий хир баян чинээлэг, хэдий хир чанартай бөгөөд бат бэх орон гэртэй байх нь зөвхөн Монголчууд
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw