Монгол улсын парламент - боть 1

468 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Өнгөрсөн хугацаанд бидэнд Улсын Их Хуралд, Улсын Их Хурлын гишүүд хэмээх бидний хамт олонд олон эмгэнэл, бэрхшээлтэй зүйлүүд тулгарч байсан. Одоогоос нэг жилийн өмнө Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Зоригийг хэрцгийгээр алсан аллага болж түүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хугацаанд уг хэргийг илрүүлэх, гэмт этгээдүүдийг олж тогтоох чиглэлд бодитой ахиц гарч чадахгүй байна гэж олон түмэн, түүний хүсэл бодлыг илэрхийлэгч Улсын Их Хурлын гишүүд бид сэтгэл зовниж байгаа. Чухамхүү ингэж удааширч байгаа явдал нь Монгол Улсын олон түмний сэтгэл зүй, зарим нэгэн утгаарулс төрийн орчинд тодорхой бэрхтээл, олон таамаглалт нөхцөл орчингууд нь бидний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний нөлөөллийг үзүүлж байна. Бидний гол эрхэм зорилго, чин хүсэл нь энэхүү хэрцгий аллагыг зохин байгуулалт үйл хэргийг нэн даруй илрүүлэхэд Улсын Их Хурлаас хамаарах бүхнийг хийхэд Улсын Их Хурал, УИХ-ын гишүүд бид түүнд байгаа улс төрийн хүчнүүд нэгэн сэтгэл, чин хүсэлтэй гэДгийг УИХ-ын даргын хувьд илэрхийлэхэд түүнтэй татгалзах гишүүн болоод бүлэг, улс төрийн хүчин байхгүй гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн Улсын Их Хурлын гурван гишүүний бүрэн эрх түтгэлзэж, уг гишүүдтэй холбогдсон хэрэг өнөөдөр шүүхэд шилжиж, энэ түвшинд шийдвэрлэгдэх шийдлээ хүлээж байна. Энд бид өнөөдөр шүүхийн шударга, хараат бус байдалд бүрэн итгэж гурван гишүүний энэ сэжиглэгдсэн хэргийн хувь заяа шударгаар шийдэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хатагтай ноёд оо! Монгол Улсын Их Хурлын 1999 оны намрын чуулганы үйл ажиллагаа нээгдэж байна. Чуулганы үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.41 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Р.Амаржаргалын хэлсэн үг 1999.10.01 Миний бие 1996 оноос саяхан болтол энэхүү хүндтэй танхимд эрхэм гишүүд Та бүхэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтдаа Ерөнхий сайд нарын илтгэл, үгийг сонсож, дүгнэн хэлэлцэж явсан. Харин өнөөдөр та бүхний итгэл хүлээлгэснээр Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс улс орны байдал, тулгамдаж байгаа зорилтын талаар Та бүхэнд илтгэхээр ирлээ. Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ! Шилжилтийн он жилүүд цаг үеийн дуудлагын жилүүд байсан. Зөв сонголт хийж, шинэ нөхцөл байдалд зохицох дуудлага биднийгхүлээж байсан. Ард иргэдийн оюун ухаан, эрч хүч, нийгмийн баялагаа Монгол Улсын тусын тулд дайчлан зохион байгуулах дуудлага, нийгмийн бүх давхаргын эрх, ашиг

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw