Монгол улсын парламент - боть 1

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 467 УЛСЫН ИХХУРЛЫН 1999 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1999.10.01 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Хатагтай ноёд оо! Монгол Улсын Их Хурлын хуулийн дагуу өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 1999 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган ээлжит ажиллагаагаа эхэлж байна. Монгол Улсын Их Хурлын намрын энэхүү намрын ээлжит чуулган нь өөрийн өмнө тулгарч 5айгаа асуудал, шийдвэрлэхээр төлөвлөж байгаа асуудал, мөн хуралдаж байгаа цаг үеийнхээ хувьд нэлээд онцлогтой гэдгийг манай эрхэм гишүүд күлээн зөвшөөрнө байх. Энэхүү чуулган нь хэлэлцэх асуудлынхаа хүрээнд 2000 хүрээнд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, 2000 оны улсын төсвийг хэлэлцэж батлах юм. Энэхүү цаг үе нь зууныг дүүргэж байгаа оны төсөв, түүний бодлого, мөн 1990 онд эхэлсэн ардчилсан шинэтгэлийн арав дахь жилийг дүүргэж байгаа он жил юм. Мөн энэ жил 1996 онд сонгуулиар байгуулагдсан бидний энэхүү Улсын Их Хурлын бүрэн эрхийг дүүргэж байгаа цаг жилтэй давхцаж байгаа учраас энэхүү бодлого шийдвэрээр тодорхойлогдох энэ он жилийн ач холбогдол, онцлог бидний энэхүү бодлогыг тодорхойлоход чухал хүчин зүйл, анхаарал төвлөрсөн асуудал болно гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн энэхүү чуулганаараа бид бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн чуулганы хувьд шийдвэрлэвэл зохих, бид шийдвэрлэхээр тогтсон, шийдвэрлэх ёстой гэж сонгогчид, олон түмнээс хүсэн хүлээж байгаа олон асуудлуудыг бид нэгдмэл хүч, зөвшсөн хэлцэл дээр тулгуурлан хэлэлцэн тогтоох ийм үүрэг бидэнд тулгарч байгаа үе юм. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааны өнгөрсөн гурван жилд өөрийгөө улам боловсронгуй болгох үйл ажиллагаагаа төрийн чадварлаг, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчимд нийцүүлэн ажиллах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан гэж үзэж байна. Энэхүү туршлага нь бидний өмнө тулгарч байсан бэрхшээл, сорилтууд, түүнийг давах гэж эрмэлзэж байсан тэр бэрхшээлүүд болон шийдэж байсан алхмууд бидэнд цаашид олон зүйлийг Улсын ИхХурлын үйл ажиллагаа, төрийн үйл ажиллагаа боловсронгуй болгох эрх зүйн орчинд нилээд шинэтгэлийг хийхийг бидэнд шаардсан. Энэ чиглэлд Улсын Их Хуралд суудалтай байгаа намууд, түүний Улсын Их Хурал дахь бүлгүүдийн зөвшилцлөөр тодорхойлогдох ихээхэн чухал хууль тогтоох үйл ажиллагаа бидний энэ чуулганы хуралдаанд ногдож байгаа гэдгийг бид бүхэн хүлээн зөвшөөрч байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw