Монгол улсын парламент - боть 1

466 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I нэгэн зэрэг Засгийн газрын гишүүнээс огцрох тухай гаргасан санал, үндэслэлийг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн дагуу нухацтай хэлэлцэж Засгийн газрын огцруулах шийдвэр гаргасан нь төр, засгийн тогтвортой байдлыг алдагдуулах бус, харин ардчилал, шударга ёс, хариуцлагын зарчим бодитой хэрэгжиж, улмаар Парламентын ардчилал өргөжин хөгжиж байгаагийн илрэл боллоо гэж үзэж байна. Ялангуяа энэ удаа гүйцэтгэх Засгийн газар богино хугацаанд байж Засгийн газар Ерөнхий сайдыг хурдан хугацаанд Монголын Парламент баталж, шинэ Засгийн газрыг бүрэн эрхийг нь эхлүүлсэн явдал бидэнд улс орны амьдрал Монгол Улсын гадаад дотоод орчин нөхцөлд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын шинэ Ерөнхий сайдыг ийнхүү томилж жигдрүүлсэн явдал нь улс орны нийгмийн жигд үйл ажиллагааны нэг чухал баталгаа болно гэдэгт бид эргэлзэхгуй байна. эрхэм гишүүд ээ! 1999 оны хаврын чуулганы завсарлагааны хугацаанд ирэх намрын чуулганд бэлтгэх ажлыг эрчимтэй зохион байгуулах нь нэн чухал байна. Ялангуяа Улсын Их Хурлаас хууль тогтоомжуудыг хэрэгжилтийн байдалд хяналт тавих, гүйцэтгэх засаг, түүний салбаруудад Улсын Их Хурлын хяналт тавих, гүйцэтгэх засаг, түүний салбаруудад Улсын Их Хурлын хяналт шалгалтын эрх мэдлийнхээ дагуу явуулах үйл ажиллагааг нилээд эрчимжүүлэх, чанаржуулах, өргөн хүрээтэй болгох асуудал бидний өмнө тавигдаж байгаа юм. Нийт Байнгын хороод энэ чуулганы хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, энэ чиглэлийн салбар ажлыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах шаардлагатай юм. Мөн ирэх намрын чуулганд бэлтгэх ажлынхаа чиглэл, хуваарийг тодорхойлж гаргасан явдал нь сайшаалтай байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын гишүүд та бүхэн сонгогчидтойгоо уулзаж, тойргийнхоо ажил байдалтай танилцахын зэрэгцээ хууль тогтоомжийг тайлбарлан таниулж, мөн Улсын Их Хуралд хоёр жил шахуу тасралтгүй амралтгүй ажиллах хугацаанд та бүхэн өөрсдийхөө хуримтлагдсан алжаалаа тайлж, ая тухтай амрахыг та бүхэндээ хүсэн ерөөж байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын 1999 оны хаврын чуулган өндөрлөснийг мэдэгдье. Та бүхэнд талархлаа.40

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw