Монгол улсын парламент - боть 1

ЛОНГОА УАСЫН ПАРЛАМЕНТ-I 465 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг 1999.07.30 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1999 оны хаврын ээлжит чуулган нээгдсэн өдрөөсөө хойш 83 хоног чуулж, өнөөдөр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ чуулганы хугацаанд нийт 80 гаруй хууль, 50-иад тогтоол батлан гаргасан. Өнгөрч буй ээлжит чуулганаар хэлэлцэгдэн батлагдсан хууль, бусад шийдвэрүүд нь улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд хийгдэх шинэчлэлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн олон чухал асуудлыг өөртөө самруулсан юм. 1999 оны улсын төвлөрсөн төсвийн тухай болон албан татварын хэд сэдэн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталж, 1999 зны санхүүгийн жилийн төвлөрсөн төсөвт зохих тодотгол хийсэн нь улс зрны эдийн засаг, нийгмийн амьдралд учирч буй хөрөнгө, санхүүгийн гулгамдсан бэрхшээлийг гэтлэн давж улмаар үндэсний эдийн засгийг эрчимжүүлэхэд зарчмын ач холбогдол бүхий түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Тус ээлжит чуулган хамрах хүрээ, зохицуулах харилцааныхаа цар кэмжээгээр хууль тогтоох үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлнэ гэдэгт итгэж байна. Ялангуяа хөдөлмөрийн тухай хуулийг баталж гаргасан явдал нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн эрх, хөдөлмөрийн хамт олны зайлшгүй эрхийн баталгааг хангахтай холбогдсон шинэ зарчмын харьцааг зохицуулж чадлаа гэж үзэж байна. Гэр бүлийн тухай хуулийг Монголын нийгмийн шинэ харил цаанд шилжин орсонтой холбогдсон өөрчлөлтүүдийг тусгаж, Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа, Иргэний хуультай нийцүүлэн боловсруулж баталсан нь иргэний гэр бүлийн харилцааг эрх зүйн шинэ орчинд зохицуулах боломжийг бүрдүүллээ. Тус чуулганы хугацаанд баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл болон Тэтгэврийн даатгалын нэрийн дансны тухай хууль, тэдгээртэй холбогдох бусад хуулиуд нь цаашдаа тэтгэврийн бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн удаан хугацаанд чиглэл зорилго бүхий эрх зүйн төлөвлөлт харилцаа болж тогтлоо. Эдийн засгийн харилцааг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг түргэтгэх, эдийн засаг дахь банк, санхүү, аж ахуйн харилцааг төлөвшүүлэх чиглэлээр Компанийн тухай хууль, банкны салбарт хувьчлал, бүтцийн өөрчлөлт хийх ерөнхий чиглэлтэй холбогдсон хууль тогтоомжуудыг батлан гаргалаа. Түүнчлэн дэд бүтцийн хүрээнд салбарын харилцааг зохицуулсан хэд хэдэн хуулиудыг баталж гаргалаа. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдьн' огцруулах тухай гаргасан санал, мөн Засгийн газрын нэр бүхий 7 гишүүнээс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw